ОХУ: Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар гэсэн дөрвөн улсын иргэдийн улс оронд нь нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа

ОХУ: Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар гэсэн дөрвөн улсын иргэдийн улс оронд нь нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа

Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар гэсэн дөрвөн улсын иргэдийн улс оронд нь нэвтрэх хязгаарлалтыг ОХУ цуцалж, нэгдүгээр сарын 27-ноос эдгээр оронтой агаарын харилцаагаа сэргээнэ.

Оросын иргэд мөн эдгээр оронд зорчих боломжтой хэмээн ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба даваа гарагт мэдэгджээ. Дээр дурдагдсан улс орнуудын иргэд төдийгүй тэнд оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрсөн захирамжид ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ.

Дээрх орнуудтай нэгдүгээр сарын 27-ноос олон улсын агаарын харилцаагаа сэргээх шийдвэрийг өмнө нь ОХУ-ын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штаб гаргасан байна. Хязгаарлалтыг цуцалснаар Вьетнам, Энэтхэг, Финланд улсуудтай ОХУ долоо хоногт хоёр удаа, Катар улстай долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Газпром” Монголд тусгай зориулалтын компани байгуулав 2021-01-25

Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэнэ 2021-01-26

Нидерланд улсын иргэд хөл хорионы арга хэмжээг чангатгаад байгааг эсэргүүцсэн жагсав 2021-01-26

Коронавирусний эсрэг вакцинжуулалтын аяныг Израиль улс манлайлж байна. 2021-01-26

Олон улсын паралимпын хороо албан ёсоор мэдэгдэл хийв 2021-01-26

ОХУ: Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар гэсэн дөрвөн улсын иргэдийн улс оронд нь нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа 2021-01-26

Европын Холбооны улс орнуудад үйлдвэрлэгдсэн вакцины экспортод Европын Комисс хяналт тавих шийдвэр гаргажээ. 2021-01-26

ДЭМБ: “COVID-19”-өөр халдварласан хүний тоо энэ долоо хоногт 100 саяд хүрэх төлөвтэй байна 2021-01-26

В.Путин, Жо Байден нар утсаар ярьжээ 2021-01-27

АНУ-д ирэх нийт зорчигчдод онгоцонд суухаасаа өмнөх 72 цагийн дотор өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай. 2021-01-27

Хамгийн үнэтэй брэндээр “Apple” “Amazon” тодорчээ 2021-01-27