“Төр, захиргааны салбарын хөдөлмөрийн аварга”-аар шалгарав
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа С.Мөнхбат 2019 оны “Төр, захиргааны салбарын хөдөлмөрийн аварга”-аар шалгарлаа.
Тэрээр Онцгой байдлын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байна. Шүхэрчин аврагч, нисэн ажиглагч, сургалт хариуцсан офицер, шүхрийн зааварлагч, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид бага дарга, салааны захирагч, техник тоног төхөөрөмж хариуцсан инженер зэрэг албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2015 оноос өнөөг хүртэл Гамшгаас хамгаалах төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажиллаж байгаа юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.