Хятадад нэг хоногт 2700 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Хятадад нэг хоногт 2700 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа коронавирусний халдвараар амиа алдсан хүний тоо урд хөршид 2943 болж нэмэгджээ.

Эдгэрсэн хүний тоо 47200 хүрсэн талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлсэн бол “COVID-19”-ийн халдвар авсан нийт хүний тоо 80151 болсон байна.

Сүүлийн 24 цагийн дотор 2700 мянга гаруй хүн эмнэлгээс гарчээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар нийт 77 улсад бүртгэгдээд байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага //ДЭМБ анх мэдээлснээс хойш 63 хоног өнгөрч байгаа юм. Дэлхий дахинд нийт 90433 тохиолдол бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом коронавирусийн тархалтын эрсдэлийн үнэлгээ хамгийн өндөр түвшинд хүрснийг зарласан билээ. Түүнчлэн коронавирусийн халдварын зэрэгцээ олон нийтэд айдас түгшүүр үүсгэх ташаа мэдээлэл тараах асуудал газар авч байгааг анхааруулсан.

Гэхдээ халдварын тархалтыг барих боломж байгаа талаар ДЭМБ мэдээлсэн билээ. Коронавирусийн халдварыг эсэргүүцэх нийт 20 гаруй вакцин боловсруулагдаж байгаа бөгөөд хэд хэдэн эмчилгээний бодисыг эмнэл зүйн туршилтад ашиглаж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.