ДЭМБ: “COVID-19”-өөр халдварласан хүний тоо энэ долоо хоногт 100 саяд хүрэх төлөвтэй байна

ДЭМБ: “COVID-19”-өөр халдварласан хүний тоо энэ долоо хоногт 100 саяд хүрэх төлөвтэй байна

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо энэ долоо хоногт 100 саяд хүрэх төлөвтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт мэдэгдлээ.

“Энэ өдрөөс яг нэг жилийн өмнө “COVID-19”-ийн 1500-гаас цөөн тохиолдол бүртгэгдээд байсны 23 нь л Хятадаас өөр оронд илрээд байсан. Харин энэ долоо хоногт халдвар авсан хүний тоо 100 саяд хүрэх төлөвтэй байна” гэж Т.Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

“Халдварын улмаас нас барсан хүн бүр хэн нэгний эцэг эх, хань ижил, үр хүүхэд, найз нөхөр байдаг тул тоон үзүүлэлтүүд нэмэгдэх нь бидний хувьд маш хүнд байдаг” гэж тэрбээр хэлээд, 2021 оны эхний 100 хоногийн дотор бүх улс орны эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудыг вакцинжуулахыг уриалсан байна.

Мөн “COVID-19”-ийн вакциныг шударга хуваарилахгүй бол дэлхий дахин ёс зүйн сүйрлийн ирмэгт тулаад зогсохгүй эдийн засгийн ноцтой хямралтай тулгарна гэдгийг ДЭМБ-ын тэргүүн сүүлийн үеийн судалгаануудыг иш татан мэдээлжээ.

Цар тахал дэлхийн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлсөн талаарх Олон улсын хөтөлмөрийн байгууллагын шинэ тайланд дурдсанаар, 2020 онд дэлхий дахины ажиллах цаг 8.8 хувиар буурсан нь 3.7 их наяд ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол учруулсан байна.

Энэхүү тайланд вакцинжуулалтыг хэрхэн явуулснаасаа хамааран дэлхийн ихэнх орны эдийн засаг 2021 оны хоёрдугаар хагасаас сэргэнэ хэмээн урьдчилан таамаглаад, бага, дунд орлоготой орнуудын иргэдийг вакцинжуулахад олон улсын дэмжлэг үзүүлэхийг санал болгожээ.

Мөн Худалдааны олон улсын танхимын тайланд тэмдэглэснээр, вакцины талаарх асуудалд үндсэрхэг үзэл гаргах нь дэлхийн эдийн засагт 9.2 их наяд ам.доллар хүртэлх хэмжээний хохирол учруулж магадгүй байгаагаас тэн хагас орчим буюу 4.5 их наяд нь чинээлэг орнуудад ногдож болзошгүй байгаа ажээ.

“Вакцинтай холбоотой асуудалд үндсэрхэг үзэл гаргах нь улс төрийн богино хугацааны зорилтыг хангаж болох ч вакциныг тэгш хуваарилах зарчмыг дэмжих нь улс орон бүрийн эдийн засгийн дунд, урт хугацааны ашиг сонирхолд нийцнэ” гэж Т.Гебрейесус онцлон хэлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нидерланд улсын иргэд хөл хорионы арга хэмжээг чангатгаад байгааг эсэргүүцсэн жагсав 2021-01-26

Коронавирусний эсрэг вакцинжуулалтын аяныг Израиль улс манлайлж байна. 2021-01-26

Олон улсын паралимпын хороо албан ёсоор мэдэгдэл хийв 2021-01-26

ОХУ: Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар гэсэн дөрвөн улсын иргэдийн улс оронд нь нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа 2021-01-26

Европын Холбооны улс орнуудад үйлдвэрлэгдсэн вакцины экспортод Европын Комисс хяналт тавих шийдвэр гаргажээ. 2021-01-26

ДЭМБ: “COVID-19”-өөр халдварласан хүний тоо энэ долоо хоногт 100 саяд хүрэх төлөвтэй байна 2021-01-26

В.Путин, Жо Байден нар утсаар ярьжээ 2021-01-27

АНУ-д ирэх нийт зорчигчдод онгоцонд суухаасаа өмнөх 72 цагийн дотор өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай. 2021-01-27

Хамгийн үнэтэй брэндээр “Apple” “Amazon” тодорчээ 2021-01-27

Японы Засгийн газар онцгой байдлын дэглэмийг сунгаж магадгүй байна 2021-01-27

Колумбийн Батлан хамгаалахын сайд “COVID-19”-ийн улмаас нас баржээ 2021-01-27