Хамгийн үнэтэй брэндээр “Apple” “Amazon” тодорчээ
Америкийн “Apple” компани зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “Brand Finance” компанийн хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.
Шинжээчид “Apple” брэндийг 263.4 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Хамгийн үнэтэй брэндүүдийн жагсаалтад “Apple”-ийн дараа “Amazon” /254.2 тэрбум ам.доллар/, “Google” /191.2 тэрбум ам.доллар/ компаниуд бичигдэж байна. Жагсаалтын эхний тавд мөн “Microsoft” /140.4 тэрбум ам.доллар/, “Samsung Group” /102.6 тэрбум ам.доллар/ багтсан бол эхний аравт “Walmart”, “Facebook”, “ICBC”, “Verizon” болон “WeChat” оржээ.
“Төрөлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр, "Apple” брэнд 2016 оноос хойш анх удаа “Amazon”, Google”-ийг гүйцэж түрүүлж, дэлхийн хамгийн үнэтэй брэнд цолоо эргүүлэн авлаа” гэж “Brand Finance” компани мэдээлэлдээ онцолсон байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.