Гуравдугаар сард бүх нутгаар ахиу цас орох төлөвтэй

Гуравдугаар сард бүх нутгаар ахиу цас орох төлөвтэй

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын дунд үеэс хүйтний эрч суларч, сүүлийн арав хоногоос эхлэн нийт нутгаар дулаарна гэж УЦУОШГ-аас мэдээлэв.

Харин сарын эхний арав хоногт Хэрлэн, Халхголын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм хүрч хүйтрэх бол өдөртөө 11-16 градус байна. Бусад нутгаар өдөртөө 6-11 градус, шөнөдөө 17-22 градус байх аж.

Өнөөдөр болон маргааш өдөр Дорнод аймгийн нийт нутгаар бага зэргийн цастай, салхины хүч ширүүсч, цасан шуургатайг анхааруулж байна.

Олон жилийн дундажтай харьцуулбал, гуравдугаар сард бүх нутгаар ахиу цас орох төлөвтэй байна гэв. Тухайлбал, нэгдүгээр арав хоногийн эхээр нийт нутгаар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхээр нийт нутгаар нойтон цас, мөн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байгаа юм. Энэ үеэр салхи 12-14 м/сек, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд, сүүлчээр ихэнх нутгаар салхины хурд 16-18 м/сек хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.