"Монголын мэдээ" сувгийн захирлаар сэтгүүлч П.Отгонтуяаг томиллоо

"Монголын мэдээ" сувгийн захирлаар сэтгүүлч П.Отгонтуяаг томиллоо

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар "Монголын мэдээ" сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр сэтгүүлч П.Отгонтуяаг томиллоо.

П.Отгонтуяа нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, БНХАУ-д мастер хамгаалжээ.

Монголын Үндэсний телевизийн “Чандмань” студид 2002 онд сурвалжлагчаар ажилд орж, "Монголын мэдээ" сувагт тоймчоор ажиллаж байсан юм. Тэрбээр англи, хятад хэлтэй. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.