Ард иргэд, байгууллагууд сэтгэлийн хандив илгээсээр байна
Шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан “Магнай трейд” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны талон, Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөгийг өнөөдөр гардуулан өглөө.
Мөн “Жи Мобайл” компанийн хамт олноос 10 сая төгрөг, Улаанбаатар хот дахь Увс аймгийн Малчин сумын нутгийн зөвлөлөөс 300 хонь өгсөн бол “Монгол лам нарын бүлгэм групп”-ээс өрнүүлсэн “Асралын аян”-д 1000 лам нэгдэж нийт 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлийг Улсын онцгой комисст гардууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.