Орон нутгаас ирж буй хүмүүст МАСК ҮНЭГҮЙ тарааж байна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд хаасан Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагаас нээлээ.
Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байгаа юм.
Хот хоорондын замын хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан хэсэг залуус орон нутгаас орж ирж буй зорчигчдыг шалган нэвтрүүлэх постны ойролцоо угтан, маск үнэгүй тарааж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.