Цонхоо нээж тогтмол агаар сэлгэж байхыг зөвлөв

Цонхоо нээж тогтмол агаар сэлгэж байхыг зөвлөв

Орон сууцны агааржуулах хоолойгоор коронавирусний халдвар дамждаг байж болзошгүй тул тогтмол цонхоо онгойлгож агаар сэлгэж байх хэрэгтэйг НЭМҮТ-ийн албаны дарга Б.Сувд өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр зөвлөв. 

Агааржуулах хоолойгоор халдвар дамжиж байгаа эсэхийг нарийвчлан судлах боломжгүй байна. Учир нь халдвар тархах үеийн агаар байхгүй болсон, битүү хананы цаана байдаг зэргээс шалтгаалж байгаа юм. Цонхоо нээснээр, галт тогоо, ариун цэврийн өрөөний агааржуулах хоолойгоор хуучин агаарыг сэлгэдэг. Энэ хоолойгоор өөр айлын агаар нөгөө айлдаа орох боломжтой тул тогтмол агаар сэлгэх, боломжтой бол удаан хугацаанд цонхоо нээлттэй байлгах хэрэгтэйг зөвлөв. Мөн сүүлийн үеийн зарим байрнуудын агааржуулах хоолой гэрэлтэйгээ хамт ажилладаг тул цонхоо онгойлгосон үедээ гэрлээ асаах хэрэгтэйг дурдав.

Өрөөнд агаар сэлгэхдээ, өвлийн улиралд 20-24 хэмийн дулаан, 25 хувийн чийгшилтэй байлгах нь хүнд таатай орчныг бүрдүүлнэ хэмээн зөвлөлөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.