БНСУ “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 27-ноос эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлнэ

БНСУ “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 27-ноос эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлнэ

БНСУ “Pfizer” компанийн вакцины эхний нийлүүлэлтийг энэ долоо хоногийн сүүлээр хүлээн авч, эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Чун Се Кюн ням гарагт мэдэгджээ.

“Манай улс хоёрдугаар сарын 26-нд “Pfizer”-ийн 117 мянган тун вакциныг хүлээн авч, 27-ноос эхлэн коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулна” гэж тэрбээр мэдээлсэн байна.

БНСУ “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг баасан гаргаас “AstraZeneca” компанийн вакцинаар эхлүүлж, эхний ээлжид асрамжийн газар гэх мэт өндөр эрсдэлтэй газруудын 65-аас доош насны ажилтан, өвчтөнүүдийг дархлаажуулна.

"Засгийн газар вакцинуудын аюулгүй байдал, үр дүнг баталгаажуулах үүрэг хүлээсэн тул вакцинуудад итгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг бид та бүхнээс хүсэж байна" гэж Чун Се Кюн онцлон хэлжээ.

БНСУ-д ням гарагт халдварын 416 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний тоо 86992-т хүрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д вакцинжуулалтыг энэ сарын 26-ний өдөр эхлэх гэж байна. 2021-02-19

БНСУ-ын иргэдийн 71% нь Корона вирусийн эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулжээ... 2021-02-19

БНСУ-ын гар бөмбөгийн нэртэй тоглогчдыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасжээ. 2021-02-19

“Кёнжү” нутгийн далай эргээс холгүй загасчилж явсан жижиг завь осолдож 6 хүн сураггүй алга болоод байна... 2021-02-20

БНСУ-д “Ковид-19”-ийн нийт 446 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2021-02-20

БНСУ “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 27-ноос эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлнэ 2021-02-22

БНСУ-д хилийн чанадаас 19 хүн шинээр илэрчээ 2021-02-22

Хойд Солонгос Ким Жон Уны албан тушаалыг зөв бичихийг анхаарууллаа 2021-02-22

БНСУ-ын засгийн газар гадаад ажилчид ихтэй ажлын газруудад яаралтай ковид19-ын шинжилгээ авна. 2021-02-22

БНАСАУ-ын ураны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж буй байдал ажиглагджээ 2021-02-22

Хөх ордны урдуур аялал жуулчлалын салбарыг авч үлдэхийн тулд онцгой байдлын хариу арга хэмжээ авах хороо жагсаал хийж байна... 2021-02-22