БНСУ-д “Ковид-19”-ийн нийт 446 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

БНСУ-д “Ковид-19”-ийн нийт 446 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

БНСУ-д сүүлийн долоо хоногт (2.14-2.20) шинээр батлагдсан тохиолдлын тоо өдөр бүр 326 → 343 → 457 → 621 → 621 → 561 → 446 бүртгэгдэж өндөр хэвээр байсаар байна.

Сар шинийн баярын дараа коронавирусын халдварын "Гурав дахь давлагаа" (Ковид19) дахин үүсэж нийгэмд зай барих хорио цээрийн дэглэм алдагдахвий гэсэн болгоомжлол байна.

Тус улсын засгийн газар өмнөх өдрийн ээлжит шуурхай зөвлөгөөн дээр "Баярын дараа хүлээгдэж буй оношилгооны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ өсөлт түр зуурын үзэгдэл үү, эсвэл одоогийн 3-р дэгдэлт ийм байдалд шилжиж байна уу гэдгийг дүгнэхэд эрт байна. Гэхдээ нөхцөл байдлыг шүүж, цар тахлын үед нийгэмд зай барих хорио цээрийн дэглэмийг энэ амралтын өдрүүдээс ирэх долоо хоногийн эхэн үе хүртэл харж байгаад зохицуулалт хийх эсэхээ шийднэ" гэж мэдээлж байсан юм.

Өнөөдөр буюу 20-ний өдрийн 00:00 цагийн байдлаар Солонгос улсад “Ковид-19”-ийн нийт 446 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх өдрийн 561-тэй харьцуулбал энэ тоо 115-аар буурч, 400–руу орсон байна.  

Хорио цээрийн холбогдох байгууллагуудын зүгээс сар шинийн баяр нь “ковид-19” батлагдсан тохиолдолууд нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна.

Засгийн газрын зүгээс эхний ээлжид бие даасан, жижиг бизнес эрхлэгчдэд учрах хохирлыг бууруулахын зэрэгцээ иргэдийг вакцинжуулалтад аль болох их хэмжээгээр хамруулахыг зорин ажиллаж байна. Гэвч харамсалтай нь вакцинжуулалт хийж эхлэх гэж буй энэ үед батлагдсан тохиолдлын тоо огцом нэмэгдсэн тул дахин тархалтыг бууруулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан БНСУ-ийн “Гамшгийн аюулгүй байдал, гамшгийн эсрэг төв штаб”-ын нэгдүгээр орлогч дарга “Күон Дог-Чол” тухайн өдөр хурал дээр “Нийгэмд зай барих хорио цээрийн дэглэмийг бууруулснаас хойш хоёрхон хоногийн дараа батлагдсан тохиолдлын тоо дахин 500-600 болж нэмэгдэв. Томоохон оффис болон эмнэлгүүдэд гарсан голомтот халдвар ба цагаан сарын баярын үеэр иргэдийн хөдөлгөөний идэвхижил нь гол шалтгаан болсон бололтой гэж хэлжээ.

Эх сурвалж : Сөүл сонин

Орчуулан эмхтгсэн : Н.Халиун

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 561-ээр нэмэгдэж нийт 86,128-д хүрэв. 2021-02-19

БНСУ-д вакцинжуулалтыг энэ сарын 26-ний өдөр эхлэх гэж байна. 2021-02-19

БНСУ-ын иргэдийн 71% нь Корона вирусийн эсрэг вакцин хийлгэнэ гэж хариулжээ... 2021-02-19

БНСУ-ын гар бөмбөгийн нэртэй тоглогчдыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасжээ. 2021-02-19

“Кёнжү” нутгийн далай эргээс холгүй загасчилж явсан жижиг завь осолдож 6 хүн сураггүй алга болоод байна... 2021-02-20

БНСУ-д “Ковид-19”-ийн нийт 446 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2021-02-20

БНСУ “Pfizer”-ийн вакциныг энэ сарын 27-ноос эмнэлгийн ажилтнуудад тарьж эхэлнэ 2021-02-22

БНСУ-д хилийн чанадаас 19 хүн шинээр илэрчээ 2021-02-22

Хойд Солонгос Ким Жон Уны албан тушаалыг зөв бичихийг анхаарууллаа 2021-02-22

БНСУ-ын засгийн газар гадаад ажилчид ихтэй ажлын газруудад яаралтай ковид19-ын шинжилгээ авна. 2021-02-22

БНАСАУ-ын ураны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж буй байдал ажиглагджээ 2021-02-22