Коронавируст халдвар авсан хөнгөн өвчтөн, ар гэрийн гачигдалтай хүмүүсийг гэрээр эмчлэх журмыг Эрүүл мэндийн яам боловсруулж байна. Монгол Улсын Шадар сайд цаашид коронавируст халдварын байдал хүндэрсэн тохиолдолд, хүндэтгэх шалтгаантай үед нөхцөл байдлыг харгалзаад гэрт нь эмчлэх, тусгаарлах журам боловсруулахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан юм.
“Гэрээр эмчлэх, тусгаарлах ажлыг Монголд төдийгүй олон улсад ч хийдэг”-ийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр дурдав.
Ард иргэд коронавируст халдвараас сэргийлэх хяналтын дэглэмээ сахиад байвал хөнгөн өвчтөн, ар гэрийн гачигдалтай хүмүүсийг гэрээр эмчлэхэд анхаарах хэрэгтэй байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мөн онцоллоо. Учир нь, аав ээж нь халдвар авсан тохиолдолд бага насны хүүхдүүд нь хүнд байдалд орох бодит асуудал тулгарч буйг тэрбээр дурдаж байв.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.