Т.Касай: Монголын хүн амын 3 хувийг дархлаажуулах вакциныг ирэх саруудад аль болох хурдан оруулж ирж хангана

Т.Касай: Монголын хүн амын 3 хувийг дархлаажуулах вакциныг ирэх саруудад аль болох хурдан оруулж ирж хангана

 Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Монгол Улс болон тухайн бүсийн орнуудад хандан мэдээлэл хийв. Тэрээр "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалт нь итгэл найдварыг бий болгож байгаа боловч бүхнийг шийдэх шидэт зүйл биш юм гэдгийг тэмдэглэжээ. 

"COVID-19"-ийн цар тахал дуусах болоогүй байна. Вирустэй тэмцэх нэмэлт арга хэмжээ бидэнд итгэл найдварыг авчирч байна. Бид халдварын шинэ, аюулгүй, үр дүнтэй вакцины хөгжүүлэлтийн талаар өөдрөгөөр харж байгаа ч хүмүүс вакцин болон дархлаажуулалтын талаар олон асуулт тавьж байна. Эдгээрт хялбар хариулт өгөх боломжгүй байна.

Бид ирэх саруудад вакцины эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ хэт давна хэмээн таамаглаж байна. Тиймээс халдварт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн ажилтнууд, тэргүүн шугаманд ажиллаж байгаа албан хаагчид, хүндээр өвдөх эрсдэлтэй настнуудыг нэн түрүүнд вакцинд хамруулах шаардлагатай байна. Ингэж эрэмбэлэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ачаалал үүсэхээс сэргийлж, хүмүүсийн амь насыг хамгаалах зорилготой. "Ковакс" механизмаар дамжуулан дээр дурдсан зорилтот бүлгийн хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 3 хувийг дархлаажуулах вакциныг ирэх саруудад аль болох хурдан оруулж ирж хангахаар зорин ажиллаж байна.  

Үүний дараа энэ оны сүүлээр нийт хүн амын 20 хувь болох архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг хүндээр өвчлөх эрсдэл бүхий зорилтот бүлгийг дархлаажуулах вакциныг ханган нийлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн ихэнх улс оронд хүн амаа дархлаажуулахад тодорхой цаг хугацаа шаардагдаж байна. Вакцины үйлдвэрлэл, хүргэлттэй холбоотой асуудал нь дархлаажуулалт хийх цаг хугацааг тодорхойгүй болгож байна. 

Вакцин дангаараа цар тахлыг таслан зогсоож чадахгүй. 

Улс орны Засгийн газар, ДЭМБ болон түншлэгч талууд хамтран Монгол Улс болон дэлхийн бусад улс орон эхний ээлжийн вакциныг аль болох хурдан хугацаанд оруулж ирэхээр шаргуу ажилласаар байна. Гэхдээ вакцин дангаараа цар тахлыг таслан зогсоож чадахгүй. Вакцинжуулалтыг бидний өнөөгийн байнга хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй хавсруулан авч хэрэгжүүлснээр цар тахлын хариу арга хэмжээг бэхжүүлэх нэмэлт чухал хэрэгсэл болох юм" гэдгийг тэрээр мэдээлэлдээ онцолжээ. 

"Одоогийн мэдэж байгаагаар "COVID-19"-ийн эсрэг вакцинууд нь өвдөхөөс сэргийлэх боловч халдвар авахаас сэргийлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Цааш нь мөн мэдэгдэхдээ, "Одоогийн мэдэж байгаагаар "COVID-19"-ийн эсрэг вакцинууд нь өвдөхөөс сэргийлэх боловч халдвар авахаас сэргийлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь та вакцин хийлгэснээр өөрөө өвдөхөөс сэргийлэх боловч вирусийг бусдад тарааж болзошгүй гэсэн үг юм. Мөн ямар ч вакцин 100 хувь үр дүнтэй байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс вакцин хийлгэсэн ч одоогийн бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна" гэдгийг тэмдэглэв. 

Эцэст нь тэрээр, "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран "COVID-19"-ийн цар тахлын эсрэг нягт хамтран ажилласаар байх болно. Бид бүгд хамтдаа" гэжээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав 2021-02-19

Коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд "СЕРТИФИКАТ ОЛГОНО" 2021-02-19

Өргөсөн тангаргаасаа НЯЦАЖ, Үндсэн хуулиа ҮГҮЙСГЭЖ байна. 2021-02-19

"КОВИД 19"-өөр хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх журам боловсруулж байна 2021-02-19

Төгс буянт Жавхлант хийдээс нэг сая төгрөгийг аймгийн онцгой комисст хандив өгчээ 2021-02-19

Т.Касай: Монголын хүн амын 3 хувийг дархлаажуулах вакциныг ирэх саруудад аль болох хурдан оруулж ирж хангана 2021-02-19

Сөүл-Улаанбаатарын онгоцоор өнөөдөр 256 хүн эх орондоо ирнэ 2021-02-19

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 2,4 хувиар өсөв 2021-02-19

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2021-02-19

Аарц махнаас илүү уураг агуулдаг... 2021-02-19

Саид Моллаей Их дуулгын мөнгөн медалийн төлөө барилдана 2021-02-19