Тус аймгийн Бурхан шашинтны төв Төгс буянт жавхлант хийдээс аймгийн Онцгой комисст хандив тусламж өгчээ.
Манай Төгс буянт жавхлант хийдийн лам хуврагуудын зүгээс аймгийн Онцгой комисст нэг сая төгрөгийг 1000 ширхэг амны хаалтын хамт хандивлалаа. Мөн уламжлалт анагаах ухааны эмийн зайгаар хийж, номын адис жанлав шингээн бүтээсэн халдвараас урьдчилан сэргийлэх Нагбу гүжор буюу хар үрэл 200 ширхэгийг хандивлалаа. Нутаг орон ард иргэдийнхээ төлөө амь насаа хайхралгүй амрах завгүй ажиллаж байгаа эмч, цагдаа, Онцгой комиссын ажилтан гээд бүхий л хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсье” гэж Төгс буянт жавхлант хийдээс мэдээлэв.
Ташрамд тус хийд нь “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа бөгөөд хурал ном, буяны үйл ажиллагааг олон нийтийг цуглуулахгүйгээр цахимаар болон утсаар захиалга авч үйлчилж байгаа аж. Мөн хийдийн лам хуврагууд халдвар хамгааллын журмын дагуу танхимд зарим төрлийн томоохон ном хурах үйл ажиллагааг явуулж байгаа аж.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.