TOEFL IBT/IELTS-ийн алийг өгөх вэ?

TOEFL IBT/IELTS-ийн алийг өгөх вэ?

Олон улсын их дээд сургуульд англи хэлээр суралцахын тулд англи хэлний мэдлэгийг харуулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IELTS (Academic) эсвэл TOEFL-ийн сертификаттай байх шаардлага тулгардаг билээ. Ихэнх хүмүүсийн хувьд алийг нь сонгох вэ гэсэн асуудалтай тулгардаг. “За за ... өгчий“ гэсэн хайнга хандлагаар сонгож огтхон ч болохгүй. Сайн судлах хэрэгтэй. Зөв сонголт хийхэд тань энэ нийтлэл тусална гэж найдаж байна.

1. Юуны түрүүнд өргөдлөө явуулах гэж байгаа сургууль чинь аль шалгалтыг өгөхийг шаардаж байгааг шалгаарай.

Сургууль чинь жишээ нь зөвхөн IELTS хүлээн зөвшөөрдөг гэж байвал та сонголтгүй зөвхөн IELTS-даа л бэлдэнэ.

2. Харин IELTS, TOEFL хоёулангийн хүлээн зөвшөөрдөг гэж байвал аль амархан гэснийг сонгоорой.

Зарим хүмүүст IELTS илүү амархан санагддаг бол, бусад хүмүүс эсрэг бодолтой байдаг. Танд аль н илүү амархан байхыг тодорхойлохын тулд доорх ялгаануудыг харцгаая.

Хамгийн том ялгаа нь гэвэл IELTS өгөхөд та listening, reading, writing хэсгүүдийг балын харандаа ашиглаж өөрөө бичих бол, speaking өгөхдөө амьд хүнтэй ганцаарчлан нүүр тулан ярилцана. TOEFL IBT-ийн хувьд харин бүх хэсгүүдээ компьютер дээр ажиллаж өгнө.

! Хэрэв та танихгүй хүнтэй ярихдаа сандардаг, айдаг бол IELTS-ийн speaking хэсэг дээр сайн оноо авахад хэцүү л байх болов уу

! Хэрэв та компьютер-ийн англи keyboard дээр их удаан шивдэг бол цаг алдаж сайн оноо авах боломжоо алдаж болзошгүй (ялангуяа writing хэсэг дээр)

3. Сонголт хийхэд тань туслах бусад мэдээлэл:

* Шалгалтын үнэ байнга өөрчлөгдөж байдаг тул энд (IELTS) бас энд (TOEFL) дарж давхар шалгаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.