БНСУ-ын ЭМЯ-аас Монгол Улсын иргэн А-г ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР нас барсан гэв

БНСУ-ын ЭМЯ-аас Монгол Улсын иргэн А-г ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР нас барсан гэв

Мёнжи эмнэлэгт мэдээлснээр монгол өвчтөн А (35 настай) тусгай хорио цээрийн тасагт эмчлүүлж байгаад орон нутгийн цагаар 17:50 цагт өөд боллоо.

"Элэгний суурь өвчин, элэгний архаг өвчин, бөөрний дутагдал зэрэг нь зүрхний үйл ажиллагаанд нөлөөлсөнтэй холбоотой" гэж мэдэгдлээ. Өвчтөн А энэ сарын 12-нд тус улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр  очсон байна. Энэ сарын 12-18-нд Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байжээ.

Эмнэлэгт ирэхэд өвчтөний биеийн байдал “терминал дисфункц” орсон байсан бөгөөд түүний бөөрний үйл ажиллагаа үндсэндээ устсан байв. Элэгний үйл ажиллагаа мөн доройтсон байсан. Эмнэлгийн ажилтнууд өвчтөнг 24 цагийн турш “Бөөрний орлуулах эмчилгээ буюу (CRRT)” эмчилгээ хийлгэсэн гэж мэдэгдэв.

Өвчтөн үдээс өмнө 10 цагийн үед гэнэт зүрх нь зогссон ч эмнэлгийн ажилчид CPR-ийг хийж, яаралтай арга авч амь насыг нь аварсан байна. Өвчтөний биеийн байдал тун муу байсан учир ар гэрийнхэнийг нь тусгай хамгаалалтын хувцас өмсгөн уулзуулжээ.

 Гэр бүлийнхэн нь эмнэлгийн ажилтнуудаас "Хэрэв дахин зүрхний цохилт нь байхгүй болвол дахиж CPR хийхгүй" байгаач ээ гэж хүссэн гэлээ.

Эх сурвалж: JoongAng Ilbo

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдварын голомт Дэгү хотод сайн дураар ажиллах эмч, ажилтнуудыг татаж эхэллээ 2020-02-25

БНСУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 11 болжээ 2020-02-25

Түүхэндээ анх удаа хаагдсан Парламентын ордныг халдваргүйжүүлж дуусчээ 2020-02-25

“CU” сүлжээ COVID-19 вирустай холбоотой гарсан бүх хохирлыг бүрэн хариуцахаа мэдэгдлээ 2020-02-25

ХАЙРТ ХАНЬ ЭНХЦЭЦЭГТЭЭ ХАНИАС НЬ ДУУЧИН О.ГАНТУЛГА - МӨРӨӨДӨЛ ДУУГААР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙГААГ ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭНЭ ҮҮ 2020-02-25

БНСУ-ын ЭМЯ-аас Монгол Улсын иргэн А-г ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР нас барсан гэв 2020-02-25

Коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн ажилтан амиа хорложээ 2020-02-25

Корона19-ийн эмчилгээнд ДОХ болон Эболагийн эм ашиглаж байгаа шалтгаан 2020-02-26

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1100 давжээ 2020-02-26

"БНСУ-ын Инчеоноос дамжин өнгөрөх нислэгээр ирэх боломжгүй" 2020-02-26

БНСУ руу 2020.02.12-нд ниссэн 20 иргэнийг ХАЙЖ БАЙНА 2020-02-26