ХӨСҮТ: REMAX компанийн 24 иргэнээс КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ: REMAX компанийн 24 иргэнээс КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдрийн /2020.03.09/ ээлжит мэдээллээ хийлээ.  

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 7-нд ХӨСҮТ-д коронавирусийн сэжигтэй гурван иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан.

Мөн АНУ-ын Лас Вегас хотод болсон дэлхийн үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалтад оролцсон REMAX компанийн 24 иргэний шинжилгээний урьдчилсан хариу сөрөг гарсан. Дээрх иргэдийг 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлаж, тандалт хийнэ.

Энэ сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нөгөөг нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарласан. Шинжилгээ авсан, хариу гараагүй байна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.