Экспортлохоор бэлдсэн 12 мянган тн махыг дотоодод нийлүүлнэ

Экспортлохоор бэлдсэн 12 мянган тн махыг дотоодод нийлүүлнэ

Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй ААН 12 мянган тонн мах экспортлохоор бэлдээд байсан нь чанарын шаардлага хангаагүй байна. 

Энэ нь махыг тухайн экспортлогч орноос тавьж буй нядалгааны стандартыг ханган бэлтгээгүй, мөн зарим махны үйлдвэр технологийн горимыг мөрдөөгүй зэрэг шалтгаанаар дээрх хэмжээний махыг экспортод гаргахгүй болжээ. Тиймээс дотоодын хэрэгцээнд зориулахаар болсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан УОК-ын өчигдрийн хуралдаан дээр мэдэгдсэн. Тэрээр, "Хэдийгээр экспортын шаардлага хангаагүй ч дотооддоо хэрэглэж болох тул нөөцөд авч хэрэгцээнд гаргаж байна" гэв. 

ХХААХҮЯ-ны мэдээгээр өнөөдрийн байдлаар махны нөөц 12 мянган тонн байна. Нөөцийг нэмэгдүүлэх боломжтойг мэдэгдэж байна. Өнгөрсөн жил өдөрт 60-70 тонн мах нийлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 100 тонн нөөцийн мах нийлүүлэх боломжтой аж. Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаж эхэллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.