Их Британи “Grand Princess” хөлөг онгоцноос иргэдээ нүүлгэн шилжүүлнэ
ЛОНДОН. /РИА Новости/. Их Британи “Grand Princess” хөлөг онгоцон дээр байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна. Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.
Тус хөлөг онгоцон дээр байгаа 21 хүнээс коронавирус илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн юм. Халдвар авсан хүмүүсийн 19 нь хөлгийн багийн гишүүд байжээ. “Grand Princess” хөлөг онгоцон дээр 2422 зорчигч, хөлгийн багийн 1111 гишүүнийг оролцуулаад нийт 54 улсын 3533 хүн байгаа юм.
“Grand Princess” хөлөг онгоцон дээр байгаа иргэдээ нисэх онгоцоор нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар бид АНУ-ын эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Бид эрх баригчидтай байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. Түүнчлэн хөлгийн багийн гишүүдтэй холбоотой байгаа бөгөөд иргэддээ тусламж үзүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.