Хокүсэйхо Э.Даваанинжийн анхны ялалт
Өчигдөр /2020.03.08/ Японы Осака хотод сүмо бөхийн Хаврын тэмцээний шинэ бөхчүүдийн маэзүмо барилдаан эхэллээ.
“Миягино” дэвжээний шинэ монгол бөх Э.Даваанинж (18 настай. 158 кг жинтэй. 2 метр өндөр) мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, эхний ялалтаа авлаа. Манай бөх北青鵬 Хокүсэйхо нэрээр барилдаж байна.
Хокүсэйхо нэрийг их аварга Хакүхо өгсөн гэх бөгөөд Хакүхогийн Хо ханзыг нэрдээ оруулжээ.
Анхныхаа ялалтын талаар сэтгүүлчдэд “Үзэгчдийн өмнө барилдаж үзээгүй болохоор үзэгчгүй башёгийн талаар огт юм бодоогүй. Мэргэжлийн дохёнд гарсандаа их баяртай байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.