БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 382-оор нэмэгдэж нийт 96,017-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 03 дугаар сарын 15-ны 00.00 цагийн байдлаар 382-оор нэмэгдэж нийт 96,017-д хүрэв. Шинээр илэрсэн 382 тохиолдлын 12 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 87,754 (+346) иргэн эдгэрсэн бол 1,675 (+6) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 7,084,940 (+18539) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 6,917,333 (+16410) иргэний хариу сөрөг гарч 71,590 (+1747) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 6,588 (+30) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжний тарилгад 1,074 хүн хамрагдаж нийт тарилгад хамрагдсан хүн 588,958-д хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.