БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой

БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАСАН ХУГАЦААНЫ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН БОЛОН НУТАГ БУЦАХ ЗАМЫН ЗАРДЛЫН ДААТГАЛЫН БУЦААН ОЛГОЛТЫГ АВАХ БОЛОМЖТОЙ.

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэд ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын даатгалд тус тус хамрагддаг. Эдгээр даатгалаас буцаан олголт нэхэмжлээгүй нэр бүхий иргэд дараах материалыг бүрдүүлэн доорх хаягаар холбогдож мэдээлэл авахыг хүсье. Мэдээллийг  энд дарж шалгана уу.

Бүрдүүлэх материал:

  1. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийн эх хувь.
  2. Нэхэмжлэгчийн нэр дээрх харилцах дансны тодорхойлолт.

Жич: Нэхэмжлэл гаргаж буй иргэн өөрийн биеэр хүсэлт гаргах ба ар гэрийнхэн нь /эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү г.м/ төлөөлөхгүй болохыг анхааруулж байна. Мөн гадаад иргэний үнэмлэхний дугаарын  эхний 6 орон нь өөрийн төрсөн он, сар, өдрийг илэрхийлсэн болно.

БНСУ-ын АҮХНХЭГ-ын И ПИ ЭС Төвийн хаяг:Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор хотхон 1-р байр, Жигүүр гранд оффис 7 давхар 701 тоот 

Холбоо барих утасны дугаар: 11-310949, 7000-0949

Тухайн хугацаанд таны мэдээлэл шинэчлэгдсэн бол дараах хаяг, утасны дугаарт холбогдоно уу. 

ХХҮЕГ-ын хаяг:Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 2 давхар 207 тоот

Холбоо барих утас: 7712-1285

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 382 хүн илэрчээ... 2021-03-15

БНАСАУ АНУ-д "хариу өгөхгүй" байна. 2021-03-15

БНСУ-д "ковид19" өвчнөөс болж 20 орчим настай иргэн нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ. 2021-03-15

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 382-оор нэмэгдэж нийт 96,017-д хүрэв. 2021-03-15

БНСУ-д 75-аас дээш насны ахмад настанд “Pfizer”, 65-74 насны ахмад настанд“Астра Zeneca “ вакциныг тарина. 2021-03-15

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой 2021-03-15

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 363 хүн илэрчээ... 2021-03-16

Шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн. 2021-03-16

БНСУ-д вакцинжуулалтад зориулсан тусгай амралтын хөтөлбөр нэвтрүүлэхийг уриалжээ 2021-03-16

Ким Ё Жон: БНСУ-ын эрх баригчдыг “хоосон ярьсан тэнэгүүд" хэмээн мэдэгдсэн байна. 2021-03-16

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca”-гийн вакцин хийлгэхээр төлөвлөж байна 2021-03-16