Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг хаврын чуулганаар дөрвөн асуудалд онцгой анхаарна

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг хаврын чуулганаар дөрвөн асуудалд онцгой анхаарна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, хаврын чуулганы хугацаанд дөрвөн чиглэлээр голчлон анхаарч эрх зүйн шинэчлэл хийхээр санал нэгдсэн талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд, УИХ-ын чуулган 75-аас доошгүй хоног хуралддаг болсон тул дөрөвдүгээр сарын 5-нд болдог чуулганы нээлт наашилж, хуралдах хугацаа уртасч буйг мэдээллийн эхэнд тодотголоо.

Тэрбээр, "УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар, хаврын чуулганаар дараах дөрвөн асуудалд онцгой анхаарах ёстой гэсэн нэгдмэл байр сууринд хүрсэн. 

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Төрийн өмчит компаниудын тухай, Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай зэрэг томоохон эрх зүйн шинэчлэлийг хаврын чуулганаар хийнэ.

Хоёрдугаарт, хүний эрхийг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүх, хуулийн байгууллагын хараат бус байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүй орчныг сайжруулах чиглэлээр тодорхой хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар төлөвлөсөн.

Гуравдугаарт, УИХ-ын Хяналн шалгах чиг үүргийг нэмэх чиглэлд анхаарна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр, УИХ төсвийн тодорхой эрх мэдлийг хязгаарласан ч хянан шалгах чиг үүргийг нэмсэн. Тиймээс хянан шалгах чиг үүргийг нэмэх эрх зүйн орчныг тодорхой болгоно. 

Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлд онцгой анхаарч, энэ чиглэлээр эрх зүйн шинэчлэлийн ажил хийнэ" хэмээв. 

Мөн Бүлгийн хуралдаанаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг сонгохыг дэмжсэн байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан БШУ-ны сайд болсон тул Байнгын хорооны даргаас ийнхүү чөлөөлөхөөр болжээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Засгийн газрын гишүүн, Шадар сайдад томилогдсон тул намын бүлгийн дэд даргаас чөлөөлсөн байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. 2021-03-15

Тусгай үүргийн онгоцоор 145 иргэн ирнэ. 2021-03-15

Хакүхо М.Даваажаргал башёг даваагаар эхлүүлсэн бол Какүрюү М.Ананд бэртлийн улмаас өнжиж байна. 2021-03-15

ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвших хүсэлт авч эхэллээ. 2021-03-15

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ 2021-03-15

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг хаврын чуулганаар дөрвөн асуудалд онцгой анхаарна 2021-03-15

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын Зохион байгуулах хороог тэргүүлнэ 2021-03-15

Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна 2021-03-15

АН: Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийг аудитаар хянана. 2021-03-15

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа пүрэв гарагт өргөнө 2021-03-15

Г.Тэмүүлэн: Олон хүүхэдтэй өрхийн орон сууцны урьдчилгаанд дэмжлэг олгох төсөл өргөн барилаа 2021-03-15