Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа пүрэв гарагт өргөнө

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа пүрэв гарагт өргөнө

УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тангарагаа өргөхөөр болжээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцон цагдан хорьж, улмаар шүүхээс 6 жил хорих ял оногдуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нар хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 3-нд хянан хэлэлцжээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан байна. Энэ хугацаанд түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргахаар болсон юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Анхдугаар чуулганаар тангараг өргөөгүй гишүүн анх оролцсон чуулганы хуралдаанд тангарагаа өргөхөөр заасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ 2021-03-15

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг хаврын чуулганаар дөрвөн асуудалд онцгой анхаарна 2021-03-15

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын Зохион байгуулах хороог тэргүүлнэ 2021-03-15

Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна 2021-03-15

АН: Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийг аудитаар хянана. 2021-03-15

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа пүрэв гарагт өргөнө 2021-03-15

Г.Тэмүүлэн: Олон хүүхэдтэй өрхийн орон сууцны урьдчилгаанд дэмжлэг олгох төсөл өргөн барилаа 2021-03-15

Ц.Мөнхцэцэг нарын гишүүд Т.ЧИМГЭЭГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН асуудалд нийтийн сонсгол хийхийг шаардав 2021-03-15

Гудамж, талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байхыг анхааруулж байна 2021-03-15

Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан зарим дэд хурандаад ХУРАНДАА ЦОЛ олголоо 2021-03-15

"Ковакс"-ийн хүрээнд вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэхээр ярилцав 2021-03-15