АН: Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийг аудитаар хянана.

АН: Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийг аудитаар хянана.

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, ажлын баг байгуулж Засгийн газрын 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулж, хяналт тавьж ажиллах болов.

Бүлгийн хуралдаанаар, коронавирусний цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд Засгийн газраас өмнө нь 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд, зарцуулалт, гарсан үр дүнгээ тайлагнах ёстой гэж үзлээ. Монгол Улсын жилийн төсвийн хагастай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулсан ч вакцин захиалаагүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. 

Хүүхдийн мөнгө олгох нь зөв бодлого ч 350 мянган хүүхэдгүй өрхөд тэгш, хүртээмжтэй байж чадахгүй байгаа, өдөр тутмын орлогоор амьдардаг 180 мянган өрхийн орлогын эх үүсвэр үгүй болжээ. Энэ мэтээр бодлогын дэмжлэгт орж чадаагүй, тусламж дэмжлэгийн гадна үлдээд байгаа өрх олон байгаа тухай бүлгийн гишүүд ярьж байв. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын зарцуулах мөнгөний тоо ихсэх тусам иргэд ядууралд өртөж байна гэж дүгнэж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвших хүсэлт авч эхэллээ. 2021-03-15

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ 2021-03-15

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг хаврын чуулганаар дөрвөн асуудалд онцгой анхаарна 2021-03-15

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын Зохион байгуулах хороог тэргүүлнэ 2021-03-15

Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна 2021-03-15

АН: Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийг аудитаар хянана. 2021-03-15

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа пүрэв гарагт өргөнө 2021-03-15

Г.Тэмүүлэн: Олон хүүхэдтэй өрхийн орон сууцны урьдчилгаанд дэмжлэг олгох төсөл өргөн барилаа 2021-03-15

Ц.Мөнхцэцэг нарын гишүүд Т.ЧИМГЭЭГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН асуудалд нийтийн сонсгол хийхийг шаардав 2021-03-15

Гудамж, талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байхыг анхааруулж байна 2021-03-15

Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан зарим дэд хурандаад ХУРАНДАА ЦОЛ олголоо 2021-03-15