Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна

Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна

Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг иргэдээс ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид нийт 565 хүнийг эсэн мэнд олж, өнөөдөр буюу 15-ны 13:00 цагийн байдлаар 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Мөн салхи шуурганы улмаас Архангай аймагт 1, Дундговь аймагт 8 иргэн нас барсан бол 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хакүхо М.Даваажаргал башёг даваагаар эхлүүлсэн бол Какүрюү М.Ананд бэртлийн улмаас өнжиж байна. 2021-03-15

ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвших хүсэлт авч эхэллээ. 2021-03-15

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ 2021-03-15

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг хаврын чуулганаар дөрвөн асуудалд онцгой анхаарна 2021-03-15

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын Зохион байгуулах хороог тэргүүлнэ 2021-03-15

Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна 2021-03-15

АН: Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийг аудитаар хянана. 2021-03-15

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа пүрэв гарагт өргөнө 2021-03-15

Г.Тэмүүлэн: Олон хүүхэдтэй өрхийн орон сууцны урьдчилгаанд дэмжлэг олгох төсөл өргөн барилаа 2021-03-15

Ц.Мөнхцэцэг нарын гишүүд Т.ЧИМГЭЭГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН асуудалд нийтийн сонсгол хийхийг шаардав 2021-03-15

Гудамж, талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байхыг анхааруулж байна 2021-03-15