ЭРҮҮЛ АМЬДРАХ 9 ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ

ЭРҮҮЛ АМЬДРАХ 9 ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ
  1. Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.
  2. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг.
  3. Тамхи татахаа зогсоо. Тамхи нь хүний биед хортойг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа билээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд үзсэн кино, жүжигчдийг даган дуурайж, ухамсаргүйгээр тамхинд орох явдал ихэсч байна.
  4. Стрессийг багасга. Өдөр 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ бариж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, тэгээд ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай багасгана.
  5. Бохирдлоос өөрийгөө хамгаал. Хэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаарыг бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь.
  6. Хүний өтгөн саадгүй гадагшилж байх. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Тухай бүрт нь зайлуулахын тулд өглөө босохдоо хүйсний дээд талд хоёр гараараа гурван минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна.
  7. Утсаар шүдээ чигчил. Саяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ. Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг гэнэ.
  8. Хэтрүүлж уухаа зогсоо. Өдөрт нэг хундага дарс юмуу архи уух нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөрний өвчин болон хорт хавдартай болох магадлалтай ажээ.
  9. Оюун ухаандаа эерэг энергитэй байх. Сайхан амьдарч байна гэсэн бодол, эрүүл мэнд хоёр хоорондоо төгс эерэг хамааралтай юм. Иймд ямар ч тохиолдолд аз жаргалтай байх хэрэгтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.