Өглөө шоколад идсэнээр таны биед ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

Өглөө шоколад идсэнээр таны биед ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

Хэрвээ та шоколадыг зөвхөн хааяа идэх амттаны төрөлд оруулдаг бол энэ нь буруу юм. Эмч нар шоколадыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг хүртэл зөвлөдөг бөгөөд өдрийн аль ч үед хэрэглэж болдогоороо давуу тал юм. Ингээд та бүхэнд шоколадыг өдөр бүр, ялангуяа өглөөний цайны үеэр идэхийн ач тусын талаар хүргэж байна.

1. Тархины үйл ажиллагаа сэргэнэ

Хар шоколадыг долоо хоногт ядаж нэг удаа иддэг хүмүүс сэтгэцийн болон ой тогтоолтын янз бүрийн сорилд илүү сайн оролцох хандлагатай байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Какао дахь флаванол нь тархины цусны хангамжийг нэмэгдүүлдэг бөгөөд тэдгээр нь сурах, санах ойг хариуцдаг тархины хэсгүүдэд сайнаар нөлөөлдөг. Тиймээс, хэрэв та тархиа идвэхижүүлэхийг хүсч байвал шоколад идээрэй.

2. Хоолны дуршил бууруулна

Нэг хавтгай шоколад идсэнээр та тухайн өдөртөө илүү зүйл идэх хүсэлгүй болно. Учир нь шоколад шиг өндөр илчлэгтэй хүнний бүтээгдэхүүн бага хэмжээгээр идсэнээр илүү идэх хүсэл буурдаг байна. Үүний тусламжтай та жингээ хасч болно.

3. Сэтгэл санааг дээрдүүлнэ

Шоколад нь таны сэтгэл санааг сайжруулж, эерэг мэдрэмжийг бий болгодог. Шоколад идэх нь эндорфины нийлэгжилтийг идэвхжүүлж, бусад "эерэг" химийн бодисууд болох серотонин ба допаминтай харилцан үйлчилдэг. Шоколадыг сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй гэдгээр нь эмч нар санал болгодог.

4. Эрүүл мэндэд сайн

Өдөрт илүү их шоколад иддэг хүмүүсийн зүрх судасны өвчин, тархинд цус харвах эрсдэл бага байдаг нь тогтоогджээ. Хар шоколад идэх нь зүрхэнд маш сайн дасгал болдог: цусны даралтыг бууруулж, флавоноидуудаас ялгардаг азотын оксидын ачаар судаснууд тайвширдаг.

Какаогаар баялаг эрүүл, хар шоколад нь бидний бие махбодид глюкозыг хувиргах чадварыг сайжруулж, чихрийн шижинтэй тэмцэхэд тусалдаг. Эцэст нь хар шоколад нь "муу" холестерины түвшинг бууруулж, "сайн" холестерины түвшинг нэмэгдүүлдэг.

5. Ажил хийхэд тусална

Кофены шош, цайны нэгэн адил какао нь кофеин агуулдаг. Хэмжээ нь янз бүр байж болох ч шоколад нь кофеноос илүү кофеин агуулдаг Кофейн агуулсан бусад хоолны нэгэн адил шоколад нь таныг илүү сэргэг, сэрүүн болгодог. Какаогийн өөр нэг химийн бодис бол теобромин юм. Энэ нь шоколаданд гашуун амтыг өгч, эрч хүчний түвшинг дээшлүүлдэг.

6. Дархлаа дээшлүүлнэ

Шоколад нь мөн маш тэжээллэг хүнс юм. 70 хувийн хар шоколад нь антиоксидант (ногоон цайнаас ч илүү), Кальци, зэс, кали, магни агуулагддаг. Флаванол нь тамхины утаа, агаарын бохирдол, архинаас иүүсэх эмгээс сэргийлэхэд хүртэл тусалдаг. Тиймээс гэрээсээ гарахын өмнө өөрийгөө какаогаар хамгаалаарай.

7. Дасгал хийхэд тусална

Хар шоколад нь дасгал хийж буй хүмүүст төгс таарах бүтээгдэхүүн юм. Хар шоколад нь азотын оксидын түвшинг нэмэгдүүлж, булчингийн сэргэлт, өсөлтийг сайжруулдаг тул дасгалын өмнөх болон дараах өглөөний хоолондоо хар шоколад эсвэл какао нэмж оруулах нь зүйтэй юм.

8. Өглөөний цайндаа шоколад хэрхэн нэмэх вэ?

Хэрэв та хар шоколад дангаар нь идэхийг хүсэхгүй байгаа дараах аргуудаар өглөөний цайндаа шоколад нэмж болно.

  1. Смүүти ба уургийн коктейль. Какао эсвэл шоколадтай смүүти юмуу коктейль хийж болно
  2. Халуун шоколад. Өглөөний цайндаа кофегоо хэрэглэхийн оронд халуун какао ууж болно. Гэхдээ хэрэв та онцгой зүйл хүсч байвал халуун шоколадтай мока ууж үзээрэй. Мөн халуун шоколад тогтмол уух нь таны ой тогтоолт, танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлдэг.
  3. Шоколадтай жигнэмэг, түрхдэг шоколад эсвэл какаотай нарийн боов. Та талхандаа шоколад түрхэх эсвэл какоатай нарийн боов, жигнэмэг идэж болно.
  4. Шоколадтай гранола ба овъёосны агшаамал. Төрөл бүрийн өглөөний цайн дээр нунтагласан шоколад нэмж хэрэглэж болно.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.