Бөөрний үйл ажиллагаа муудсаныг илэрхийлдэг 9 шинж тэмдэг

Бөөрний үйл ажиллагаа муудсаныг илэрхийлдэг 9 шинж тэмдэг

Бөөр бидний бие организмд чухал үүргүүдийг гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийн нэг нь хорт бодисыг биеэс гаргах явдал юм.  Бөөр 20-150 литр цусыг шүүснээр 1-2 литр шээс ялгаруулдаг байна. Бөөрний үйл ажиллагаа муудах нь бие организмыг хордлогод оруулдаг. Тиймээс хэрвээ таны биед дараах шинж тэмдэг илэрч байвал нэн даруй мэргэжлийн эмчид хандаарай.

1. Гар болон хөл хавагнах

Биед илүүдэл шингэн хуримтлагдсанаар хаван үүсдэг.  Хэдийгээр хаван нь маш олон зүйлээс шалтгаалж үүсдэг ч бөөрний хаван нь ихэнхдээ шөнийн цагаар үүсэж өглөө босох үед нүүр, нүд, гар хөлийн үе мөч хавьцаа илэрдэг байна. Эхэндээ та төдийлөн өөрчлөлт олж харахгүй боловч хэсэг хугацааны дараа бөөрний үйл ажиллагааны доголдлоос үүдэж, бөөр "шүүх" үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг. Ингээд  шээс ялгаралт багасаж, үүний дүнд биеэс натри болон илүүдэл ус гадагшлахаа больдог аж.  Биед хэт их ус хуримтлагдах нь хаван төдийгүй, цусны даралт ихсэхэд нөлөөлдөг.

2. Амьсгаадах

Хэт их амьсгаадах нь бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас болж үүсэх бөгөөд уушгинд их хэмжээний ус хуримтлагдсанаар амьсгалахад хүндрэлтэй болдог юм. Ийнхүү амьсгаадах нь цусанд хүчилтөрөгч хангалтгүй байгааг илэрхийлнэ.

3. Шээс өөрчлөгдөх

Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх зэрэг нь бөөр муудаж буй анхны шинж тэмдэг юм. Үүнд:

  • Шээсний даралт өөрчлөгдөх
  • Шээх үед өвдөх
  • Шээс хөөсрөх
  • Шээсний өнгө өөрчлөгдөх
  • Хэт их эсвэл хэт бага шээх
  • Нэг шөнө хэд хэдэн удаа шээх гэх мэт.

4. Арьсны тууралт

Бөөр нь бие организм дахь шингэний тэнцвэртэй байдлыг хадгалж чадахгүй үед батга, тууралт гарч эхэлдэг. Хуурай болон загатнасан батгашилт нь биед  хорт бодис хуримтлагдсан болохыг илэрхийлнэ. Тиймээс арьс салстаар гадагшлуулах замаар бие организм бохирдолтойгоо тэмцдэг байна.  Тос болон тосон түрхлэг нь шинж тэмдгийг багасгаж чадах ч бөөрний асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Хэрвээ арьсны асуудал удаан хугацааны турш таныг зовоож байвал эмчид хандаарай.

5. Аманд төмөр амтагдах

Бие организмд буй хорт бодис нь амтлах мэдрэмжинд нөлөөлөх магадлалтай. Энэ нь цусан дахь шээг (мочевин) ихэссэн болохыг илэрхийлнэ. Бөөрний асуудалтай хүмүүсийн хувьд аманд  төмөр амтагдах нь элбэг.

6.Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болох, сульдах, толгой эргэх

Бөөр болон элэг нь эритропоэтин гэх дааврыг ялгаруулдаг.  Энэ нь бие организмын цусны улаан эсийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй юм. Ингээд бөөрний үйл ажиллагаа муудах үед эритропоэтины түвшин буурч, цусан дахь улаан эсийн тоо багасаж бүх бие хордлогонд ордог байна. Тархи нэн ялангуяа хүчилтөрөгчийн дутагдалд маш мэдрэмтгий байдаг.  Тиймээс хэрвээ та байнга ядарч, булчин тань өвдөж, анхаарал суларч, толгой тань эргэж байвал бөөрний үйл ажиллагаагаа шалгуулаарай.

7. Нуруугаар өвдөх

Нуруу өвдөх нь бөөрний үрэвсэл, бөөрний дутагдал, шээсний замын халдварын шинж тэмдэг байх магадлалтай. Нурууны өвдөлт болон бөөрний өвдөлтийг хэрхэн ялгах вэ? Бөөрнөөс үүдэлтэй нуруу өвдөж үед гэнэт хатгах, нурууны хажуу талаар өвддөг.  Үүнээс гадна гэдэсний доор өвдөх, шээхэд зовиур мэдрэх, дотор муухайрах, халуурах гэх мэт шинж тэмдгээр илэрнэ.

8. Дотор муухайрах, бөөлжих

Бие организмд хорт бодис хуримтлагдсанаар дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ.  Дээрх шинж тэмдгийн хамтаар бие засахад бэрхшээлтэй байвал цус болон шээсний шинжилгээ өгч, нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

9. Даарах

Тогтмол даарах нь бөөрний үйл ажиллагаа доголдолтой болохыг илэрхийлнэ. Бөөр нь эритропоэтин гэх дааврыг ялгаруулдаг талаар бид дээр дурдсан билээ. Уг дааврын түвшин буурснаар цусан дахь улаан эсийн тоо буурч, байнга даардаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.