Хөвсгөлд тусгаарласан иргэд франц иргэнтэй нэг онгоцоор ирээгүй нь тогтоогджээ
Хөвсгөл аймагт халдвартай тохиолдолтой Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн байж болзошгүй 2 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан. Гэвч уг сэжигтэй гэж үзсэн иргэн нь халдвартай иргэнтэй нэг онгоцоор ирээгүй болох нь хууль хяналтын байгууллагын судалгаагаар тогтоогдсон байна.
Цаашид тусгаарлагдсан иргэнийг хэрхэн хаана байлгах асуудлыг аймгийн Шуурхай штаб хуралдаж зохих арга хэмжээ авч ажиллана. Иймээс иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг буруу ташаа, эх сурвалжгүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байхыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.