Гепатит А, В, C-ийн тухай болон хэрхэн халдвараас зайлсхийх тухай

Гепатит А, В, C-ийн тухай болон хэрхэн халдвараас зайлсхийх тухай

Гепатит А, В, C-ийн тухай болон хэрхэн халдвараас зайлсхийх тухай

Гепатит гэж юу вэ?

Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утгатай. Элгэнд үрэвсэл үүсгэдэг олон вирус байдаг бøгøøд хамгийн ноцтой нь гепатит А вирус, гепатит В вирус, болон гепатит С вирус юм. Эдгээр вирусээр халдварласан ихэнх (гэхдээ бүгд биш) хүмүүст шар øвчний (нүд болон арьс шарлана) ядралт, дотор муухай оргих, эсхүл гэдэс øвдøх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүдээс хараад аль вирусаар нь халдвар авсан болохыг хэлэх боломжгүй. Зøвхøн цусны шинжилгээ л харуулах болно.

Гепатит нь дараах байдлаар халдварлан

 Гепатит А : Бохир хүнс идэх болон бохир ус ууснаар, мøн цусаар дамжиж жишээ нь бохир тариураас халдварлана. Бохир тариур гэдэг нь øøр хүнд хэрэглэсэн тариур гэсэн үг.

Гепатит В: Хамгаалалтгүй бэлгийн хавьтал, тøрøлт болон цусаар, жишээ нь бохир тариураар, дамжиж халдварлана.

Гепатит С: Цусаар жишээ нь бохир тариураар дамжиж халдварлана.

                                                       Гепатит А

Гепатит А урд нь Норвегид маш элбэг байсан. Øнøøдрийн хувьд энэ øвчин маш ховор гардаг, ихэвчлэн гадаадад халдвар авсан хумуус юмуу мансуурах бодис хэрэглэгчид øвчилдøг.  Гепатит А нь том хүмүүст хүүхдээс илүүгээр тусдаг. Вирус нь халдварласан хүний øтгøнøøр ялгагдаж гардаг. Тиймээс вирус нь бохирын усаар бохирдсон ус юмуу гарын ариун цэвэр муу сахисан халдвартай хүмүүсээр бэлтгэгдсэн хүнсээр дамжин халдварлана. Øвчин нь бас ховор тохиолдолд бэлгийн хавьтлаар дамжина. Халдвараас хэрхэн зайлсхийх вэ? Хоол хийхийн øмнø болон бие зассаны дараа гараа угаах хэрэгтэй. Баруун Европ болон Хойд Америкаас гадуур аялах үедээ крантны ус уухаас зайлсхийх хэрэгтэй. Гепатит А-ийн эсрэг вакцин байдаг. Баруун Европ, Хойд Америк, Япон болон Австралиас бусад орнуудад явахаасаа øмнø гепатит А-ийн эсрэг вакцин хийлгэхийг зøвлøж байна. Мансууруулах бодис хэрэглэгчид үнэгүй вакцин хийлгэж болох бøгøøд бохир тариур хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Эмчилгээ Гепатит А нь харьцангуй аюул багатай, гэхдээ зовлонтой бøгøøд аяндаа эдгэрдэг øвчин юм. Энэ нь давтамжтай байнгын øвчин бус. Хэрэв хүн гепатит А тусвал үлдсэн амьдралынхаа турш дархлаатай болдог.

                                                        Гепатит В

 Гепатит В нь цусаар болон биеийн ялгадас шингэнээр дамждаг. Энэ øвчин дэлхийн хэмжээнд маш түгээмэл. Норвегид 10 000-аас 15 000 хун гепатит В вирусийн байнгын тээгч байдаг. Халдварлахаас хэрхэн зайлсхийх вэ? Кондом нь гепатит В вирусээс хамгаална. Гепатит В-ийн эсрэг вакцин байдаг. Мансууруулах бодис хэрэглэгчид үнэгуй вакцин хийлгэж болох бøгøøд бохир тариур хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Жирэмслэлт болон тøрøх уед эхээс хүүхдэд халдаж болдог, гэхдээ хүүхэд тøрсний дараахан аль болох хурдан дархлааны глобулин болон вакцин хийлгэснээрээ вирусийн халдах аюул багасна. Тэгсэн цагт хүүхдийг хøхүүлж болно. Гепатит В нь хурц болон байнгын байдлаар аль алинаар нь тохиолддог Хурц гепатит Гепатит В-ээр халдварласан хүмүүсийн тал хувь нь халдвар авсан үеэс хойших 2-оос 6 сарын дараа øвчний шинж тэмдэг илэрдэг. Ихэнх халдвар авсан хүмүүс хэдэн сарын дотор энэ вируснээс ангижрах болно. Тэр хүмүүс тэгээд үлдсэн амьдралаараа гепатит В вирусийн эсрэг дархлаатай болдог. Архагшсан гепатит В Гепатит В вирусээр халдварласан хүмүүсийн ойролцоогоор 5 хувь нь энэ вирусээс ангижирдаггүй. Эдгээр хүмүүсийн элгэн дотор нь энэхүү вирус нь байнга орогнох бøгøøд энэ нь хүмүүсийг вирус тээгчид болгоно. Ийм байнгын тээгч байдал нь ихэнхдээ ямар ч øвчний шинж тэмдэг øгдøггүй бøгøøд зøвхøн цусны шинжилгээгээр илэрдэг. Ихэнх байнгын гепатит В тусагчид нь вирусийгг тээгч эрүүл хүмүүс байдаг. Гэвч зарим хүмүүсийн элэг байнгын үрэвсэлтэй болдог. Энэ нь олон жилийн дотор аажмаар элгийг агшааж элэгний хорт хавдар үүсгэх аюулыг ихэсгэдэг. Тиймээс гепатит В вирусийн байнгын тээгчид цусны шинжилгээ тогтмол хийлгэж байх хэрэгтэй. Байнгын гепатит В туссан хүмүүс øвчин зовиургүй байсан ч гэсэн бусдад халдаах чадвартай байдаг. Тийм учраас ямар ч байнгын гепатит В туссан хун цус донорлогч байж болохгүй бøгøøд гэр бүлийн бусад гишүүд нь энэ øвчний эсрэг вакцин үнэгүй хийлгэж болно. Гепатит В вирусийн байнгын тээгчид вакцин хийлгээгүй хүмүүстэй бэлгийн харьцаанд орохдоо кондом хэрэглэх ёстой. Эмчилгээ Байнгын гепатит В туссан үед ноцтой элэгний øвчин үүсэхийг зогсоохын тулд тусгай эм тариа хэрэглэдэг эмчилгээ хийж үзэх нь зарим үед зохистой байдаг. Эмчилгээний дараа зарим хүмүүс дахин тусдаг боловч зарим нь энэ халдвараас бур мøсøн ангижирдаг.

                                                          Гепатит С

Гепатитын олон тøрлийн вирус байдгийг олон жилийн туршид мэддэг байсан боловч анх 1989 онд гепатит С вирусийг илрүүлж чадсан. Одоо бол цусны шинжилгээний тусламжтайгаар хүнд гепатит С вирус байгаа эсэхийг тогтоож чадна. Гепатит С-ийн эсрэг вакцин байдаггүй.

  • Халдварлахаас хэрхэн зайлсхийх вэ?

Øнøøдрий хувьд гепатит С-тэй гэж байгаа ихэнх хүмүүс урд нь юмуу одоо тариур хэрэглэсэн явдлаас болж, эсхүл олон жилийн øмнø хийлгэсэн цусаар дамжиж халдвар авсан байгаа. Øнøøдрийн хувьд бүх цус донорлогчид шинжлүүлсэн байгаа. Гепатит В-ын адил гепатит С бохир тариур хэрэглэснээс ихэвчлэн халдварладаг. Маш ховор тохиолдолд бэлгийн замаар халдварлана. Гепатит С вирусээр халдварлахад øвчний шинж тэмдэг ерøнхийдээ цøøн байдаг бøгøøд øвчин нь цусны шинжилгээгээр л голдуу илэрдэг. Гепатитын эсрэг бодис цусанд нь илэрсэн бүх хүмүүсийг халдвар тээгч гэж үздэг. Зøвхøн удаaн хугацааны туршид хяналтад байж, тусгай цусны шинжилгээнүүдийг хийлгэж байж вирус биед байсаар байгаа эсэхийг тодруулна. Гепатит С вирусийн байнгын тээгчид голдуу шаналгаа багатай байдаг. Олон жил тээгч байсны дараа зарим хумуус элэгний гэмтэлтэй болдог. Тийм учраас гепатит С вирусийг байнга тээгч хүмүүс цусны шинжилгээ тогтмол øгч байх нь чухал. Гепатит С ховор тохиолдолд эхээс хүүхдэд тøрøх үед халддаг. Гепатит С туссан эхчүүдээс тøрсøн хүүхдийг хøхүүлж болно.

Эмчилгээ

Байнгын гепатит В туссан үед ноцтой элэгний øвчин уусэхийг зогсоохын тулд тусгай эм тариа хэрэглэдэг эмчилгээ хийж үзэх нь зарим үед зохистой байдаг. Эмчилгээний дараа зарим хүмүүс дахин тусдаг боловч зарим нь энэ халдвараас бур мøсøн ангижирдаг.

Халдварлахаас хэрхэн зайлсхийх вэ?

Гепатит А : Хоол идэхээс øмнø болон жорлонд орсны дараа гараа угаах хэрэгтэй. Ялангуяа гадаадад байхдаа гарын ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Гадаадад явахдаа крантны ус уухаас зайлсхий. Вакцин хийлгэ.

Гепатит В: Кондом хэрэглэ. Бохир тариур хэрэглэхээс зайлсхий. Вакцин хийлгэ.

Гепатит С: Бохир тариур хэрэглэхээс зайлсхий. Гепатит В болон гепатит С-ын халдвар тээгч бүх хүмүүс бусад хүмүүс цусанд чинь хүрэхээс сэргийлэх ёстой. Түүнчлэн цус донорлогч байж болохгүй. Цус дусалсан үед клоринтой усаар ариутгах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.