ЯПОН УЛСААС ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

ЯПОН УЛСААС ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Засгийн газраас Монгол Улсын хилийг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр шийдвэрлээд байгаатай холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын нислэгээс эхлэн Сөүлээс бусад чиглэлээс Улаанбаатар хот руу үйлдэх тусгай үүргийн нислэгүүдээр ирэх зорчигчдын нэрсийг Дипломат төлөөлөгчийн газруудаас ирүүлсний дагуу Улсын Онцгой Комиссын Шуурхай Штаб-т баталгаажуулан МИАТ ХК-д хүргүүлж байгаа горимыг зогсоож, нутаг буцах хүсэлтэй иргэд МИАТ компани болон тус компанийн гадаад дахь Төлөөлөгчийн газрууд руу шууд хандан тийз захиалга хийх энгийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргаад байна.

Иймд тус ЭСЯ-нд хандаж тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлт гаргасан болон гаргахааар төлөвлөж буй иргэд цаашид МИАТ ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газартай холбогдон тийзээ захиалах боломжтой болж байна.

Билет захиалга:

- МИАТ Токио дахь төлөөлөгчийн газар: утас 03-5615-4653

Имэйл: tokyo@miat.com

- МИАТ Улаанбаатар дахь билетийн касс: утас: +976-11-322118

Имэйл: ttt2@miat.com.

Тусгаарлалтын байр:

Нислэгийн тийз захиалахаас өмнө тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр 18-аас дээш насны иргэд 500,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 510,000 төгрөг, 0-5 насны хүүхэд төлбөргүй, 6-18 насны иргэд 300,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 310,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлсэн байхыг анхаарна уу.

Коронавирусын шинжилгээ:

Тусгай үүргийн нислэгт суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусний шинжилгээг заавал өгсөн байна.

1. Нислэг хийгдэх өдрөөс өмнө 72 цагийн дотор коронавирусний халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.

2. Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.

Иргэд коронавирусний шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг тийзээ авахдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

Коронавирусний шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг дараах холбоосоос авна уу.

https://www.tecot.go.jp/.../pdf/tourokubo_english.pdf...

УОК-ын шийдвэрийн дагуу иргэн Та тусгаарлалтын 10 хоногийг зочид буудалд, үлдсэн 4 хоногийг гэрийн тусгаарлалтад өнгөрүүлэх журамтай тул гэрийн ажиглалтад байх үеийн байршлыг хянах үүднээс өөрийн ухаалаг утсандаа байршил тогтоогч аппликэйшн-ыг суулгана уу.

ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ИРГЭН ГАР УТСАНДАА “CLIX GPS” СИСТЕМИЙГ СУУЛГАХ ЗААВАР

Android утсанд суулгах заавар

Алхам 1: Play store цэсэнд хандалт хийх.

Алхам 2: Play store-д хандалт хийсний дараа “GPG GATE TRACKER” гэж бичиж хайлт хийж аппликейшныг суулгах.

Алхам 3: Баруун дээд буланд багаа 3 зураас хэсэг ороод “Configure” дарна.

Алхам 4:

• Server хэсэгт – clix.gov.mn IP хаяг оруулна

• Post хэсэгт- 30175 тоо оруулна

• Device Phone Number хэсэгт- Утасныхаа дугаарыг оруулна

• Register Tracker дээр дарна

• Ногоон өнгөтэй зөвлөсөн тэмдэгийг дарна

• IMEI дугаарыг хяналтын программд бүртгэж оруулна

• GPS Tracking болон Server Connecting хоёрыг сонгоно.

“IPhone /IOS/” утсанд суулгах заавар

Алхам 1: App store-оос “GPS GATE TRACKER” гэж хайлт хийж аппликейшныг суулгах.

Алхам 2:

• “Host/IP” хэсэгт- clix.gov.mn гэж оруулна

• “Post” хэсэгт-80 гэж оруулна

• “Identifier” хэсэгт-Утасны дугаар оруулаад оруулсан утасны дугаараа диспечерт явуулна.

• “Save” дээр дарна

Алхам 3: GPS Tracking болон Server Connection товчийг баруун тийш болгон идэвхжүүлнэ.

Алхам 4: GPS Accuracy болон Server Connection ногоон өнгөтэй болж идэвхижнэ.

ТОКИО ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. 2021-03-26

Нийслэлийн хоёр дүүргийн 16 байршлыг хамгаалалтад авчээ 2021-03-26

Сүүлийн 24 цагт шинжилгээнд 14,936 хүн хамрагдсан 2021-03-26

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар боллоо. 2021-03-26

Мянга гаруй зээлдэгчид 75,3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна 2021-03-26

ЯПОН УЛСААС ЭХ ОРОНДОО БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021-03-26

Х.Нямбаатар: Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлыг энэ сарын 31-нд хэлэлцэнэ 2021-03-26

Санданмэгийн бөх дохён дээр зургаан минут ухаан алдлаа 2021-03-26

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томиллоо 2021-03-26

Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг 05:00-22:00 цаг болголоо 2021-03-26

Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүллээ. 2021-03-26