Санданмэгийн бөх дохён дээр зургаан минут ухаан алдлаа

Санданмэгийн бөх дохён дээр зургаан минут ухаан алдлаа

Өнөөдрийн санданмэ зиндааны барилдаан дээр зүүний 65 дахь бөх Хибикирюү дохён дээр толгойгоороо унаж, хүнд гэмтлээ.

Ямар ч тусламж үзүүлэлгүй ялсан бөх ч ёслолоо хийгээд гараад явжээ. 

Унаад нэг минут хөдөлгөөнгүй хэвтсэн хойно л гурван засуул дээш нь харуулсан байна.

Гэвч Хибикирюү өндийх ямар ч оролдлого хийлгүй, хэвтсээр байлаа.

Ямар нэг арга хэмжээ авалгүй, гурван минут өнгөрсний дараа эмч ирж, үзлэг хийхэд Хибикирюү толгойгоо хүчтэй цохиж, ухаан алдсан нь тогтоогджээ.

Ингээд унаснаас нь хойш бүтэн зургаан минутын дараа түүнийг Ордон дахь эмнэлгийн өрөөнд оруулаад, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна. Холбооноос мэдээлснээр одоо ухаан орж, ярьж чадаж байгаа ч биеийн доод хэсэг хөдлөхгүй байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.