"БНСУ-ын Инчеоноос дамжин өнгөрөх нислэгээр ирэх боломжгүй"
Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрийн хариуг Засгийн газрын Олон нийт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрээр "БНСУ-ын Инчеоноос дамжин өнгөрөх нислэгээр ирэх боломжгүй. Учир нь бүх авиа компаниуд нислэгүүдээ мөн зогсоосон учраас системд нь ямар ч захиалга байхгүй учраас Монгол руу дамжин нислэг хийх боломжгүй гэсэн үг. Одоогоор Казахсан, Турк, ОХУ-тай хийх нислэг хэвийн үргэлжилж байна. Япон, Бангкок зэрэг улсууд өнөөдөр нислэгээ үйлдээд зогсооно. Зөвхөн манай улс ч авиа компаниудын нислэгийг зогсоогоод байгаа юм биш, энэ нь ихэнх улс орны л авч буй арга хэмжээ юм" гэсэн юм.
"ТАЛИЙГААЧ О-ТОЙ ОНГОЦОНД ХАМТ БАЙСАН МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ ТУСГААРЛАН АЖИГЛАЖ БАЙНА"
БНСУ-д нас барсан манай улсын иргэн О-ын үхлийн шалтгааныг Солонгосын эмч нар тодорхойлж бидэнд албан ёсны хариуг ирүүлнэ. Тэрээр өмнө нь тус улсад 4 жил амьдарсан, хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очоод коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байсан эмнэлэгт үзүүлж, үйлчлүүлж байсан юм билээ.
Хамт байсан 6 хүнээс шинжилгээ авахад сөрөг авсан. Хоёрдугаар сарын 12-нд онгоцонд хамт байсан, эргээд Монголдоо ирсэн хүмүүсийг тусгаарлан ажиглаж байна гэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.