Корона19-ийн эмчилгээнд ДОХ болон Эболагийн эм ашиглаж байгаа шалтгаан
Корона19-ийн эмчилгээг ДОХ болон Эболагийн эмээр хийж байгаа шалтгаан нь?
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Хятад улс дахь корона19-ийн өвчтөнүүдэд хийх эмчилгээнд өндөр найдвар тавьж байна.
Туршилтанд өгч байгаа эм нь ДОХ-ын эм болон одоогоор туршилтын явцад байгаа Эбола вирусын эм зэрэг юм. Корона19-ийн эмчилгээнд дээрхи аргыг хэрэглээд байгаагийн шалтгааныг тодруулахаар YTN И Сон Гю сурвалжлагч ажилласан байна. БНСУ-ын хувьд 2-р өвчтөнөө ДОХ-ын эмээр эмчилсэн юм. Энэхүү өвчтөнд эм өгсөн нөлөөллийг дүгнэж хэлэхэд хэцүү боловч эм өгч эхэлснээс хойш 3 дахь өдөртөө цээжний рентгэн зураг авахад сайжирсан нь харагдсан байна.
Энэ мэтчилэнгээр корона19-ийн эмчилгээнд ДОХ-ын эмийг хэрэглэж байгаа хамгийн том шалтгаан нь шинээр эм үйлдвэрлэхэд орох хугацаанаас болж байгаа юм. Учир нь Корона19-д үр дүнтэй бодисыг олж тогтоон хүнд турших хүртэл 10 гаруй жил зарцуулагдах юм. Гэвч өөр бусад одоо байгаа эмнүүд дундаас корона19-д үр дүнтэй эмийг олж тогтоовол эм шинээр бий болгох хугацаа өөрчлөгдөж болох юм.
Учир нь өмнө нээн илрүүлсэн эм нь удаан хугацаанд хэрэглэгдэж ирсэн мөн хүний биеийн аюулгүй байдлын талаархи туршилт хэдийн явагдсан. Одоогоор ДОХ-ын эмчилгээ болох Каллэтра нь өнгөрсөн 2000 онд АНУ-д хүлээн зөвшөөрөгдөж, өргөн хэрэглэж байна. Рэндэшибр хэмээх эбола вирусын эмчилгээ нь хүний биед хийсэн туршилтанд унасан боловч АНУ-д корона19-ийн өвчтөн уг эмийг ууж эдгэрсэн нь корона19-ийн эм үйлдвэрлэх хандлагыг өөрчилж байна.
Дэлхийн нөлөө бүхий улсууд эмийн хүнд хийсэн туршилтдаа тулгуурлан зөвшөөрүүлэх асуудлыг яаралтай судалж байна.
YTN-ийн мэдээллийг орчуулсан: Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш /БНСУ, Сөүл хот/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.