БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1100 давжээ

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1100 давжээ

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1146-д хүрч, 11 хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.


Лхагва гаргийн 09:00 цагийн байдлаар, Дэгү хотод 134 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс гадна, тус хоттой зэргэлдээ оршдог Умард Кёнсан мужид 19, нийслэл Сөүл хотод 4, томоохон боомт хот болох Бусанд 8 тохиолдол шинээр илэрчээ.


Дэгү болон тус хотын хөрш мужид гарсан дэгдэлт Шинчожи сүмийн гишүүдээс тархаж эхэлсэн гэж БНСУ-ын эрх баригчид үзэж байгаа аж. Сөүл хотын захиргаанаас тус сүмд олныг хамарсан цуглаан, уулзалт зохион байгуулахыг хориглосон гэж “Yonhap” агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна.


Сүүлийн хэд хоногт БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо эрс нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар сургуулийн хичээлийн жил эхлэх хугацааг долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг хоёрдугаар сарын 23-нд гаргажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“CU” сүлжээ COVID-19 вирустай холбоотой гарсан бүх хохирлыг бүрэн хариуцахаа мэдэгдлээ 2020-02-25

ХАЙРТ ХАНЬ ЭНХЦЭЦЭГТЭЭ ХАНИАС НЬ ДУУЧИН О.ГАНТУЛГА - МӨРӨӨДӨЛ ДУУГААР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙГААГ ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭНЭ ҮҮ 2020-02-25

БНСУ-ын ЭМЯ-аас Монгол Улсын иргэн А-г ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР нас барсан гэв 2020-02-25

Коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн ажилтан амиа хорложээ 2020-02-25

Корона19-ийн эмчилгээнд ДОХ болон Эболагийн эм ашиглаж байгаа шалтгаан 2020-02-26

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1100 давжээ 2020-02-26

"БНСУ-ын Инчеоноос дамжин өнгөрөх нислэгээр ирэх боломжгүй" 2020-02-26

БНСУ руу 2020.02.12-нд ниссэн 20 иргэнийг ХАЙЖ БАЙНА 2020-02-26

Халдвар авсан 1146 хүний 501 нь "Шинчонжи" сүмийн ИТГЭГЧИД байжээ 2020-02-26

Дэгү, Чондо хотод зорчсон гадаадын иргэдийг Японд нэвтрэхийг хоригложээ 2020-02-26

БНСУ-ын Засгийн газраас үүсээд байгаа корона19-ийн тархалттай холбоотой Үндэсний Ассемблэйд санал оруулсан Коронагийн 3 хууль батлагдан гарлаа. 2020-02-27