БНСУ руу 2020.02.12-нд ниссэн 20 иргэнийг ХАЙЖ БАЙНА

БНСУ руу 2020.02.12-нд ниссэн 20 иргэнийг ХАЙЖ БАЙНА

Монгол Улсын иргэн, 35 настай эрэгтэй өчигдөр /2020.02.25/ БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор очсон үедээ холбогдох эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Түүнийг нас барахаас өмнө коронавирусын халдвар авсан болохыг БНСУ-ын тал болон Монгол Улсын ЭМЯ олон нийтэд мэдээлсэн. Харин нас барсан шалтгааныг коронавирусын халдвараас болсон уу, эсвэл зүрхний шигдээс, элэгний үйл ажиллагаанаас болсон уу гэдгийг албан ёсоор тогтоогоогүй байна.

Талийгаач 2020.02.12-нд Улаанбаатараас БНСУ руу ниссэн юм.

Тухайн өдөр түүнтэй хамт МИАТ компанийн ОМ-302 чиглэлийн нислэгээр БНСУ руу зорчсон 148 иргэн байгааг албаныхан мэдээлсэн бөгөөд тэдгээр иргэдийн 48 нь эргэн ирж, Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

Монголын эрүүл мэндийн байгууллага эдгээр 48 хүнийг хайж, холбоо тогтоох ажлыг явуулж, яаралтай үзлэг шинжилгээ хийж байгаа бөгөөд өчигдөр (2020.02.25) оройн 23:00 цагийн байдлаар хамт зорчсон 28 хүнийг олж, “Асралт-мед” эмнэлэгт тусгаарлаад байна.

Иймд хоёрдугаар сарын 12-нд БНСУ-ыг зорчсоныхоо дараа Монголд буцаж ирсэн, тусгаарлагдаагүй байгаа 20 иргэнийг сайн дураараа, улс орныхоо аюулгүй байдлын төлөө иргэний үүргээ биелүүлж, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.

Тухайн өдрийн нислэгээр явсан бусад зорчигчдыг буюу БНСУ-д үлдсэн 100 хүнийг тус улсаас эрэн хайсаар байна.
 

БНСУ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭСЯ-НААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
 

Хэрэв таньд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 , Цагаачлалын албаны 1345 тусгай дугааруудад холбогдож, ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

ЭСЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 010-8205-3464 дугаарын шуурхай утас ажиллуулж байна.

Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудаснаас мэдээлэл авах, мөн 010-8205-3464, (02)798-3464 утсаар холбогдож, санал, хүсэлтээ өгч, мэдээлэл авна уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ЭМЯ-аас Монгол Улсын иргэн А-г ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР нас барсан гэв 2020-02-25

Коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн ажилтан амиа хорложээ 2020-02-25

Корона19-ийн эмчилгээнд ДОХ болон Эболагийн эм ашиглаж байгаа шалтгаан 2020-02-26

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 1100 давжээ 2020-02-26

"БНСУ-ын Инчеоноос дамжин өнгөрөх нислэгээр ирэх боломжгүй" 2020-02-26

БНСУ руу 2020.02.12-нд ниссэн 20 иргэнийг ХАЙЖ БАЙНА 2020-02-26

Халдвар авсан 1146 хүний 501 нь "Шинчонжи" сүмийн ИТГЭГЧИД байжээ 2020-02-26

Дэгү, Чондо хотод зорчсон гадаадын иргэдийг Японд нэвтрэхийг хоригложээ 2020-02-26

БНСУ-ын Засгийн газраас үүсээд байгаа корона19-ийн тархалттай холбоотой Үндэсний Ассемблэйд санал оруулсан Коронагийн 3 хууль батлагдан гарлаа. 2020-02-27

БНСУ-ын Ерөнхийлөгч халдварын голомтод очлоо 2020-02-27

Өмнөд Солонгост коронавирусийн 334 тохиолдол илэрлээ 2020-02-27