Эхлээд өндөр настай, нялх хүүхэдтэй иргэдийг авчирна

Эхлээд өндөр настай, нялх хүүхэдтэй иргэдийг авчирна

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай хуваарийн дагуу татаж авна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна.

Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй байна. Иргэд тухайн улсдаа Шинэ коронавирусийн шинжилгээ өгөх тохиолдолд зардлыг нь Засгийн газар хариуцна.  

Харин нутагтаа ирэх, тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө гаргах юм. Иргэдийг тухайн улс дахь Элчин сайдын яамандаа хандахыг зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Франц улсын иргэн 620 гаруй хүнтэй дам болон нэгдүгээр хавьталд оржээ 2020-03-11

Монголын боксчдоос олимпын 2 дахь эрхийг О.Бямба-Эрдэнэ авлаа 2020-03-11

Үсэглэлийн аварга М.Түвшинзаяа: Шагналынхаа мөнгөнөөс хүүхдүүдэд ном авч өгнө 2020-03-11

Канадын сайд гэртээ өөрийгөө тусгаарлажээ 2020-03-11

Засгийн газар, Онцгой комиссын чиглэл: Мэдээллийг нэг урсгалаар өгнө 2020-03-11

Эхлээд өндөр настай, нялх хүүхэдтэй иргэдийг авчирна 2020-03-11

Худал мэдээлэл түгээвэл 1.5 сая хүртэлх төгрөгөөр торгоно 2020-03-11

ЖОЛООЧ НАР “ТЭНГЭРИЙН ЗАМ”-ААР 6.5 КМ ЯВСАН БОЛ 2700 ТӨГРӨГ, ТҮҮНЭЭС ЦААШ 1 КМ ТУТАМД 400 ТӨГРӨГ ТӨЛНӨ 2020-03-12

АРХИ ХАМГИЙН ДЭЭД ТАЛ НЬ 40 ХУВИЙН СПИРТТЭЙ БАЙДАГ УЧРААС ВИРУСЫН ЭСРЭГ ЯМАР Ч НӨЛӨӨГҮЙ 2020-03-12

СОРИЛЫГ СӨГӨӨТЭЙ БАЙВАЛ БОЛОМЖ БОЛГОНО, СӨГӨӨГҮЙ БАЙВАЛ СҮЙРЭЛ Ч БОЛГОНО 2020-03-12

ЦЕГ: ШИНЭ КОРОНАВИРУСТАЙ ХОЛБООТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭВЭЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ 2020-03-12