Англи иргэний шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүллээ
COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор Монголд ирсэн Англи улсын 67 настай иргэн Энтони Дрейкийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат уул гэдэг газар тусгаарласан билээ.
Аймгаас хоёр хоногийн өмнө /2020.03.10/ Ажлын хэсэг гарч, Англи улсын иргэн болон жолооч, тогооч, орчуулагч нараас шинжилгээ авч, дээжийг ХӨСҮТ рүү өчигдөр явуулсан байна.
Энэ талаар Увс аймгийн Эрүүл мэндийн газар “Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдсан Англи иргэн болон хамт явсан иргэдээс авсан шинжилгээний сорьцыг өчигдөр 17 цаг 45 минутад Улаанбаатар хотод байрлах ХӨСҮТ-рүү газраар илгээлээ” гэв.
Тэгэхээр өнөөдөр дээрх иргэдийн шинжилгээний дээж ХӨСҮТ-д хүргэгдэн ирэх юм. Шинжилгээний хариу маргааш гарна.
Англи улсын иргэн Энтони Дрейк нь Франц улсын халдвар авсан иргэнтэй онгоцонд зэрэгцээ суудалд сууж ирсэн бөгөөд халдвар авсан байх магадлал өндөр гэж үзэж буй. Одоогоор Энтони Дрейкийн биеийн байдал хэвийн байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.