Хакерууд “коронавирус” нэрээр хакер хийх нь нэмэгджээ

Хакерууд “коронавирус” нэрээр хакер хийх нь нэмэгджээ

Сүүлийн үед коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийн эрэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалан хакерын томоохон бүлэглэлүүд “коронавирус” гэх нэрээр хакер хийж, халдах нь нэмэгджээ.

Тухайлбал vaccinecovid-19, covid19 гэх мэт хуурамч хаягаас тухайн хэрэглэгчийн цахим шуудан руу мэдээлэл явуулж, улмаар тэр мэдээлэл рүү нэвтэрмэгц хувийн мэдээллийг нь авдаг байна.

Зарим тохиолдолд коронавирус гэх нэр, нэршил орсон домейн нэр 300-850 ам.доллар хүрч байгаа гэх мэдээлэл бий.

Шинжээчид дараах зөвлөмжүүдийг нийт хэрэглэгчдэд өгч байна. Нэн түрүүнд коронавирустэй холбоотой ямар нэгэн шуудан илгээсэн байвал нэн даруй устгах, линк бүхий өргөтгөл дээр дарж орохгүй байх, коронавирусээс хамгаалах зөвлөмж, эдгээх арга гэх мэт төөрөгдүүлсэн мэдээг уншихгүй байх, хэрэв илгээсэн шууданд дүрс болон аудио бичлэг байвал шууд устгах зэрэг алхам хийх хэрэгтэй ажээ.

Одоогоор ОХУ болон скандинавын хэд, хэдэн улсад ийм төрлийн халдлага нэмэгдэж буй бөгөөд АНУ, Их Британид ч мөн адил нэмэгджээ.

Эх сурвалж: Tech Republic

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.