NBA: Рүди Гобер коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо

NBA: Рүди Гобер коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн талбайд өнөөдөр өглөө /2020.03.12 /зургаан тоглолт болох байсан ч эдгээр тоглолтын нэг болох "Юта Жазз", "Оклохама Сити Тандер" багуудын тоглолт цуцлагдав. 

Учир нь "Юта Жазз" багийн легионер, төвийн тоглогч, Франц улсын тамирчин Rudy Gober-т коронавирусний тахлын халдварын шинж тэмдэг илэрсэн байна. 

Шуурхай арга хэмжээ авч, түүнээс шинжилгээ авахад Ковид-19 халдвар авсан болох нь тогтоогджээ.

Гобер багийнхан болон бусад тамирчдад халдвар тараасан байж магадгүй гэж үзэж байгаа тул NBA бүх тоглогчдоо шинжилгээнд хамруулахаа мэдэгдлээ. 

Үүссэн нөхцөлтэй холбогдуулан Үндэсний сагсан бөмбөгийн лигийн улирлын бүх тоглолтуудыг түр хугацаанд зогсоох шийдвэрийг дөнгөж сая гаргаад байна. Ирэх тавдугаар сараас шууд плей офф-ыг үзэгчгүй эхлүүлж магадгүй байна. 

2019-2020 оны улирлын тоглолтууд дуусахад дунджаар 20 тоглолт үлдээд байсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.