Даралтыг 5 минутад эмгүй буулгах арга
даралт ихсэх нь стресс, нойрны хомсдол, таргалалт, давстай хоол хүнс, тамхи, архи зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой.
Иймэрхүү хүчин зүйлийн улмаас булчингууд чангарч, цусны судсууд агшин артерийн даралт ихэсдэг аж. Иймээс даралтыг хэвийн болгохын тулд булчингуудыг суллах ёстой хэмээн Оросын “Спартак” хөлбөмбөгийн клубын эмч Лу Ханс зөвлөж байна. “Өндөр даралтыг 5 минутын дотор бууруулахад хятад ардын энэ арга их үр дүнтэй” гэж эмч ярилаа. Гэхдээ та энэ аргыг хэрэглэхийн өмнө эмчтэйгээ заавал зөвлөлдөөрэй. Яагаад гэвэл, гадаадын сонин хэвлэлээс шууд орчуулан хүргэж байгаа тул зарим хүмүүст яаж нөлөөлөхийг урьдаас тааварлах аргагүй.
1-р цэг
Үнэндээ энэ бол цэг биш харин шулуун гэж хэлж болно, чихний дэлбээний ар орчмоос хэнхдэг хүртэл үргэлжилдэг. Энэ шулуун дээр дарж болохгүй, иллэг хийж ч болохгүй. Харин удаан, аажуухан гараа үл ялиг хөдөлгөн дээрээс доош явуулна, хурууныхаа үзүүрээр л хүрэх ёстой. Нэг тал дээр 10 удаа давтана, дараа нь нөгөө талд 10 удаа давт.
2-р цэг
Энэ цэг чихний дэлбээн дээр чихээс хамар хүрэх чиглэлд тал сантиметрийн зайд байрладаг. Энэ цэг дээр хурууныхаа үзүүрээр 1 минутын турш иллэг хийнэ, хоёр талд хоёуланд нь хийх ёстой. Хүчтэй дар, өвдтөл дарах хэрэгтэй. Цагийн зүүний дагуу эсвэл эсрэг байх нь ач холбогдолгүй. Хамгийн гол нь тодорхой цэгт даралтыг мэдрэх юм. Ийм энгийн эмчилгээний дараа цусны даралт хэвийн болно.
Лу Ханс “Хамгийн гол нь цусны урсгал. Булчингууд ба эдүүдэд шаардлагатай хэмжээний цусны урсгал очих ёстой” хэмээжээ. Хэрэв биеийн хаа нэгтээ цус зогсонгишвол тодорхой цэгт өвчин эхэлнэ, харин та цусны урсгалыг зохих ёсоор болговол бие организм өөрөө өвчнийг хурдан эмчилдэг гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.