Хамгийн хямд нь “AstraZeneca”, үнэтэй нь “Moderna”

Хамгийн хямд нь “AstraZeneca”, үнэтэй нь “Moderna”

Цар тахал үргэлжилсээр буй энэ өдрүүдэд зөвхөн вакцин л хүн төрөлхтөний эцсийн найдвар болоод байгаа билээ. Ямар ч төрлийн вакцин халдварын тохиолдлын тоог бууруулдаг нь батлагдаад буй.  Вакцин хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд өвчин хүндэрч, амь насанд нь аюул учруулахгүй. Дэлхий дахин долоон төрлийн вакциныг хэрэглэж байна.

Үүнд:

“Pfizer-BioNTech”

Төрөл: mRNA

Тун: 21 хоногийн зайтай хоёр дахь тунг хийнэ.

EUA-аас  (АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв) зөвшөөрөл олгосон он: 2020 оны арванхоёрдугаар сарын 11

Үнэ: Эхний 100 сая  тун тутамд 19.50 ам.доллар

Үр дүн: 95 хувь орчим.

Мутаци хувилбаруудын эсрэг үзүүлэх нөлөө: Лабораторийн мэдээллээс харахад, Их Британийн хувилбар болон Өмнөд Африк, Латин Америкийн хувилбаруудын эсрэг нэлээд үр дүнтэй.

“Moderna”

Төрөл: mRNA

Тун: 28 хоногийн зайтай хоёр дахь тунг хийнэ

EUA-аас зөвшөөрөл олгосон он: 2020 оны арванхоёрдугаар сарын 18

Үнэ: нэг тун тутамд  25- 37 ам.доллар

Үр ашиг: 95 орчим хувь.

Мутаци хувилбаруудын эсрэг: Лабораторийн мэдээллээс харахад Их Британийн хувилбар болон Өмнөд Африк, Латин Америкийн хувилбаруудын эсрэг нэлээд үр дүнтэй.

“AstraZeneca”

Төрөл: Аденовирусэд суурилсан

Тун: 28 хоногийн зайтай хоёр дахь тунг хийнэ.

EUA-аас зөвшөөрөл олгосон он: Европын холбоо тэргүүтэй дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн ч АНУ зөвшөөрөөгүй байгаа.

Үнэ: ЕХ-нд 2.15 ам.доллар; Их Британи, АНУ-д 3-4 ам.доллар (АНУ); Өмнөд Африкт 5.25 ам.доллар

Үр дүн: Одоогийн байдлаар нийт 70 орчим хувийн үр дүнтэй байна.

Мутаци хувилбаруудын эсрэг: Өмнөд Африкийн хувилбарын эсрэг үр дүн багатай боловч Их Британи, Бразилийн хувилбаруудын эсрэг үр дүнтэй.

“Johnson & Johnson”

Төрөл: Аденовирусэд суурилсан

Тун: Нэг

АНУ-д үйлдвэрлэсэн

Үнэ: нэг тун тутамд 10 ам.доллар

Үр дүн: “COVID-19” халдвараас 66 хувь урьдчилсан сэргийлнэ. Харин эмнэлэгт хэвтэх, нас барахаас урьдчилан сэргийлэх магадлал 100 хвь.

Мутаци хувилбаруудын эсрэг: Өмнөд Африк, Латин Америкийн омгийн эсрэг үр дүн бага ч бусад хувилбарын эсрэг үр дүнтэй.

 

“Sputnik V”

Төрөл: Аденовирусэд суурилсан

Тун: Хоёр

АНУ-д хамаарахгүй.

Үнэ: нэг тун тутамд 10 ам.доллар

Үр дүн: 91.4 хувь

Мутаци хувилбаруудын эсрэг: Одоогоор тодорхойгүй

 

“Sinovac Biotech”

Төрөл: Идэвхгүйжүүлсэн SARS-CoV-2 вирус

Тун: 21 хоногийн дараа хоёр дахь тунг хийнэ. Гэхдээ үүнээс ч удаан хугацааны дараа хийлгэж болно.

АНУ-д хамаарахгүй.

Үнэ: Нэг тун нь 29.75 ам.доллар

Үр дүн: Эмнэлзүйн туршилтаас хамааран 50.38-91.25 хүртэлх хувийн үр дүнтэй.

Мутаци хувилбаруудын эсрэг: Тодорхойгүй

 

“Novavax”

Төрөл: Уураг дээр суурилсан вакцин

Тун: Хоёр, хоёр дахь тунг хэд хоногийн дараа хийх нь тодорхойгүй.

EUA-аас хүлээн зөвшөөрсөн эсэх: Их Британид өнгөрсөн гуравдугаар сард баталсан. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс баталсан эсэх нь тодорхойгүй.

Үнэ: 16 ам.доллар

Үр дүн: 89.3 хувь

Мутаци хувилбаруудын эсрэг: Их Британи, Өмнөд Африкийн эсрэг үр дүнтэй

 

“CanSino Biologics”

Төрөл: SARS-CoV-2 вирус болон аденовирус дээр суурилсан.

Тун: Нэг

Үнэ: Тодорхойгүй

Үр нөлөө: Урьдчилан сэргийлэх магадлал 65.7 хувь; Хүнд өвдөхөөс урьдчилан сэргийлэх магадлал 90.98 хувь

Мутаци хувилбаруудын эсрэг: Тодорхойгүй

 

“Bharat Biotech”

Төрөл: “Vero Cell” платформ технологийг ашиглан идэвхгүйжүүлсэн SARS-CoV-2 вирус.

Тун: 28 хоногийн зайтай хоёр дахь тунг хийнэ.

АНУ-д хамаарахгүй.

Үнэ: 150 рупи буюу ойролцоогоор хоёр орчим ам.доллар

Үр нөлөө: Шинж тэмдэггүй халдварын эсрэг 70 хувь

Мутаци хувилбаруудын эсрэг: Их Британийн хувилбарын эсрэг үр дүнтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.