Ходоодны шархтай бол ямар дэглэм барих вэ ?
Эрүүл хүний ходоод шөнө амардаг бол шархтай тохиолдолд ходоодонд шүүс боловсруулагддаг тул хоол идэх зайг хэт уртасгаж болохгүй. Ходоодны шархтай хүмүүс ходоодон дахь хүчлийг идэвхжүүлдэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзвал зохистой.
Үүнд:
- Шарсан, утсан хоол, зууш
- Карри, перц зэрэг хурц хоол амтлагч
- Ялангуяа хар кофеноос бүрмөсөн татгалзах
- Хоолыг бага хэмжээгээр хэсэглэх идэх /өдөрт 4-5 удаа/
- Унтахын өмнө аяга тараг, хоормог сүү эсвэл йогурт уух . Хэрэв тамхи татдаг бол хаях хэрэгтэй. Учир нь тамхи нь ходоодны шарх, үрэвслийг улам хурцатгадаг. Турах, бясалгал хийх зорилгоор ходоодны шархтай хүмүүс хамаагүй хоол сойж болохгүй. Шаардлагатай тохиолдолд хязгаарлагдмал хүрээнд л хоол сойвол сөрөг нөлөөгүй.
- Өдөр тутмын хоолны цэсэнд янз бүрийн каш оруулах нь чухал. Ялангуяа цагаан будааны болон овъёосны усанд чанасан каш нэн тустай.
- Ногооны нухаш ходоодонд таа ламжтай нөлөөл дөг. Чанасан өндөг, жигнэсэн чанасан загас зэрэг уураг агуулсан бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгцээтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.