ШШГБ-ын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хууль санаачиллаа

ШШГБ-ын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хууль санаачиллаа

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 3113 алба хаагч ажиллаж байгаагаас нийслэлд 1528, орон нутагг 1585 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зарим төрлийн нэмэгдэл олгож байгаа ч тэдний тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Ялангуяа аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс тэдгээр алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүссэнээр алслагдсан хорих, анги байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо буурч байгаа аж.

Сүүлийн 3 жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба xaaгч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад газарт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 2021-05-14

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт, Дархан хотыг орон сууцжуулахад 50 тэрбум төгрөгийг төсөвт тусгана 2021-05-14

“Хөсөгтөн” хамтлаг “Songlines Music Awards” наадмаас шагнал хүртжээ 2021-05-14

Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаар олимпод оролцоно 2021-05-14

Г.Тэмүүлэн: "Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа. 2021-05-14

ШШГБ-ын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хууль санаачиллаа 2021-05-14

“Монголын инновацийн 7 хоног” цахим форум болно 2021-05-14

Жендэрийн тэгш эрхийг хангах хөрөнгө оруулалтын орчны талаар цахимаар хэлэлцэв 2021-05-14

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 2021-05-15

ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ 2021-05-15

Өнөөдөр буюу бямба гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-05-15