Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт, Дархан хотыг орон сууцжуулахад 50 тэрбум төгрөгийг төсөвт тусгана

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт, Дархан хотыг орон сууцжуулахад 50 тэрбум төгрөгийг төсөвт тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцахын ташрамд Орхон аймагт хэрэгжих томоохон  төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо.

Тодруулбал, Орхон аймагт гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 1000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд үүний санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийг Засгийн газраас гаргахаар болов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Эрдэнэт, Дархан хотод орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 50 тэрбум төгрөгийг Засгийн газраас үе шаттайгаар шийдвэрлэнэ” гэсэн юм.  

Орхон аймагт 1000 айлын орон сууцыг гэр хорооллын Уртын гол, Цагаанчулуут, Их-Залуу, Эрдэнэ, Говил багт барина. Уг орон сууцны хорооллын зураг төсвийг орон нутгаас боловсруулна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  2021-05-14

Монгол Улсад мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын өдөр 2021-05-14

Газрыг чөлөөлж, 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг шинээр барина 2021-05-14

МҮОХ, “Евро Трэвел” компанитай хамтран ажиллах гарын үсэг зурлаа 2021-05-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 2021-05-14

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт, Дархан хотыг орон сууцжуулахад 50 тэрбум төгрөгийг төсөвт тусгана 2021-05-14

“Хөсөгтөн” хамтлаг “Songlines Music Awards” наадмаас шагнал хүртжээ 2021-05-14

Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаар олимпод оролцоно 2021-05-14

Г.Тэмүүлэн: "Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа. 2021-05-14

ШШГБ-ын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хууль санаачиллаа 2021-05-14

“Монголын инновацийн 7 хоног” цахим форум болно 2021-05-14