“Монголын инновацийн 7 хоног” цахим форум болно

“Монголын инновацийн 7 хоног” цахим форум болно

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааг манай улс 2014 оноос хойш 7 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Форумын үйл ажиллагааг цахим хэлбэрээр 2021 оны тавдугаар сарын 17-23-ны өдөр зохион байгуулах юм байна. 

Төрийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбарын 1000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.