Г.Тэмүүлэн: "Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа.

Г.Тэмүүлэн: "Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тогтоолын төсөлд Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулах талаар тусгажээ.

Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачны голын дагуу Далтын нуруу орчим ураны орд байдаг тул ашигт малтмал хайх, олборлох, байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын ус бохирдуулах зэрэг сөрөг үр дагавар гарч, нуггийн оршин суугчдын эрх ашгийг хөндөж болзошгүй нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан энэ газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх зорилготой аж. Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумд нь хүн, малын төвлөрөл ихтэй, 1.000.000 орчим мал нутагладаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын гол түшиц бүс нутаг юм.

Дээрх газрыг улсын байгалийн нөөц газрын сүлжээнд хамруулснаар талбайн хэмжээ 54.766 га орчим талбайгаар нэмэгдэж, тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын зөвшөөрлүүд цуцлагдах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МҮОХ, “Евро Трэвел” компанитай хамтран ажиллах гарын үсэг зурлаа 2021-05-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 2021-05-14

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт, Дархан хотыг орон сууцжуулахад 50 тэрбум төгрөгийг төсөвт тусгана 2021-05-14

“Хөсөгтөн” хамтлаг “Songlines Music Awards” наадмаас шагнал хүртжээ 2021-05-14

Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаар олимпод оролцоно 2021-05-14

Г.Тэмүүлэн: "Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа. 2021-05-14

ШШГБ-ын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хууль санаачиллаа 2021-05-14

“Монголын инновацийн 7 хоног” цахим форум болно 2021-05-14

Жендэрийн тэгш эрхийг хангах хөрөнгө оруулалтын орчны талаар цахимаар хэлэлцэв 2021-05-14

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 2021-05-15

ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ 2021-05-15