ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ

ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 4. Санчир гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин гахай өдөр. Модон хохимой өдөр.

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Хий

Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад сайн бөгөөд бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.